АРДЧИЛСАН ерөнхийлөгчийг гаргаж ирэх үүрэг АН-д оноогдож байна
Улс төрийн өнгөрсөнд үлдсэн зураглалуудыг бид эргээд нэг санах гэж хичээе. Өнөөдрийн сөрөг хүчин Ардчилсан нам хэзээ яг цэвэр тунгалагаар намынхаа үзэл баримтлал шиг улс төрд оршив.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас С.Эрдэнийг одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж, харин ХҮН намаас Д.Энхбат дэвшсэн.
Гэтэл тухайн үед С.Эрдэнэ 72 мянга 832 санал буюу Ардчилсан намын батлахтай гишүүдийнхээ гуравны нэгийн саналыг чүү ай авсан юм. Харин тухайн үед улс төрд дөнгөж шинэ гэхэд ХҮН намын нэр дэвшигч ардчилллын түүхийг бүтээсэн намаас даруй 3.5 дахин өндөр санал авч байсан. Энэ бол эрх барьж үзсэн намын хувьд шившигтэй тоо. Өөрөөр хэлбэл намын гишүүдийнхээ олонхийн саналыг ч авч чадахгүй хүнийг Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд сойсон хэрэг. Яагаад ийм шаансгүй хүмүүсээ ерөнхийлөгчийн сонгуульд сойж бүдрүүлчихээд араас нь эрх баригч намын Засгийн газраас суудал горьддог дээрээ ирчихсэн юм. Тэдэнд өнөөдөр лидерүүд байхгүй биш, бий.
МАН-ын саналыг дориухан хувааж чадах намынхаа лидерүүдийг тэд өөрсдийн гараар хорлож, нэр хүндийг нь шавартай хутгасан жишээнүүд нүднээ ил байсан. Нам доторх фракцуудын хагарал нь оргилдоо хүрэх болгонд Ардчилсан намын ирээдүйг МАН шийдэлцэж ирсэн тохиолдол цөөнгүй. Ерөөс Ардчилсан нам төрийн эрхээс бууж, сонгуульд ялагдал хүлээсэн он жилүүдээс авхуулаад МАН-ын Засгийн газарт тал засаж, өөрсдийнхөө буруушааж ирсэн үзэл санаатайгаа хөшигний ард гар барьчихдаг.
2024 онд дэлхий дахинд олон улс орнуудад "шинэ" зүйлээр магадгүй, өөрчлөлтөөр цангасан үйл явдлууд болсон. Бүр түүхэнд байгаагүйгээр парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль явагдсан юм. Нийт 64 улс буюу дэлхийн хүн амын 49 хувь нь сонгууль өгч байсан сонирхолтой үе. Энэ үед эдгээр сонгуулийн дийлэнхийнх нь үр дүнд юу ажиглагдсан гэхээр багагүй хугацаанд эрх барьсан намууд ялагдал хүлээсэн. Жишээ нь Турк улсад Эрдоганы Шударга ёс, хөгжлийн нам Бүгд найрамдах намдаа ялагдсан. Их Британид гэхэд л сөрөг хүчний нам 412 суудал авсан бол эрх баригч нам 121 суудал авч 20 жил төрийн эрх барьсан эрх мэдлээ даруй алдсан.
Харин Монголд л МАН 54 хувийн санал авсан бол Ардчилсан нам 33 хувийн санал авсан бөгөөд энэ дунд дэлхийн нийтийн шинийг эрэлхийлэх, эрх баригчдаас татгалзаж эхэлсэн нөхцөл байдал манайд ч мэдрэгдсэний жишээ нь сонгогчид шинэ болон жижиг намуудад боломж олгосон явдал байв.
Гэвч МАН сүүлийн 10 жил төрийн эрх барьж, 2021 оноос хойш таван жил эрх баригч намаас төрийн тэргүүн нь сонгогдон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бид яг 10 жил нэг намын бодлого дор амьдарч буй юм. Гэтэл энэ нь яваандаа эрх мэдлийн хэт төвлөрлийг бий болгох эрсдэл рүү алхууллаа.
МАН эрх барьж байх хугацаанд Ардчилсан нам дотроо зөрчил, фракцын зодоон, удирдлагын маргаан гээд үндсэндээ бүрэн хямарч бас аажмаар сэхэлийг олох гэж хичээж байгаа мэт харагдавч өнөөдрийн улс төрийг харвал гаднаа л их гоё имиж бүрдүүлж. Гэтэл яг ардаа, мөн чанартаа Ардчилсан нам бас л МАН-ын шиддэг өчүүхэн эрх мэдэл, албан тушаалын занганд унадаг хэвээрээ л байна. Үүний ил тод жишээ нь өнөөдөр Ардчилсан нам Н.Алтанхуягийгаа шалгуулж, шүүлгүүлж яваад нь гар хөдөлсөнгүй энэ хүрлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм бол МАН-аас дэвшигчийн саналыг хуваах хамгийн боломжит хувилбар нь магадгүй тэр.
Яагаад гээд харвал Монгол Улсын Засгийн газрын түүхэнд эдийн засгийн хамгийн таатай үе нь түүний тэргүүлсэн Засгийн газрын үе байдаг. Энэ ерөөсөө Ардчилсан нам одоог хүртэл ярьж, гайхуулдаг ганц сэдэв нь шүү. Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын дарга байхад нь З.Энхболдод өргөн барьж, сөрөг хүчний акц хийсэн. Уг нь тухайн үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад дэмжихгүй гэсэн боловч чуулганы хуралдаанд санал хураахад огцруулахыг намын нөхөд нь буюу Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар дэмжиж, Д.Ганбат, С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын долоон гишүүн чуулганд орж ирэлгүй өөрсдийнхөө Засгийн газрын тэргүүнийг унагаж байсан түүхтэй. Ийм кэйс Ардчилсан намд дахиад ч бий. Явган улс төр хол явахгүй гэдгийг сонгуулийн үр дүн болгоноор уг нь мэдэрч л баймаар.
Ирэх 2026 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас С.Баярцогт өрсөлдөнө гэдэг мессеж их түгэх болов. Бүр энэ яриагаа гаргахаас өмнө Оюу Толгойн асуудлаар сонсгол хийж, энэ үеэрээ С.Баярцогтыг нэг дүр болгож олон нийтэд дахин "гэрэл цохиулсан". Гэтэл үүний цаана бас л МАН-ын улс төр мэдрэгдэх жишээтэй. Өөрөөр хэлбэл ирэх ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатарыг МАН-аас сойх тухай яриа гарахтай зэрэгцэн яавал саналыг нь хуваахгүй байх дүрийг Ардчилсан намаас хөөргөдөж гаргах вэ гэдэгт эрх баригч нам ч анхаарал тавьж, ажиллаж суугаа.
2025 онд Ардчилсан нам шинэчлэгдлээ, түүхэнд байхгүй эв зүйг олж, намын дүрмээ шинэчиллээ. Даргаа ч сонголоо. Үнэхээр дотоод эв нэгдлээ бэхжүүлсэн юм гэмээнэ дотоод сорилтуудаа даруй даван туулж, бодлогын өрсөлдөөнийг идэвхжүүлэх хэрэгтэй.
Сөрөг хүчин гэхээрээ эрх баригчдыг шүүмжлээд л суухаас илүү өргөн ойлголт. Олон нийтийн дэмжлэгийг авч, улс төрийн бодит манлайллыг үзүүлэх ёстой. Гэтэл 2024 оны сонгуулиас хойш Ардчилсан нам эрх баригч намын алдаа эндэгдлийг шүүмжлэх дээр л хэт төвлөрч, бодлогын шийдэл огт санал болгосонгүй.
Өнөөдөр ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын олонх нь нэг намынх байснаар Засгийн газрын шийдвэрийг бодитоор хянах хяналт ч алга. Төрийн томилгоо, төсвийн хуваарилалт, төрийн худалдан авалтуудыг нэг нам дангаар шийддэг. Ийм шийдвэрт намын нөлөө бүхий фракцуудын ашиг сонирхол газар авч, бизнесийнхэн ч төрийн бодлогод нөлөөлж байна. Шүүх, прокурор, аудит гээд хууль хяналтын байгууллагууд бүгд нэг эрх мэдэл дор төвлөрч, нийгэмд нэг ёсондоо сөрөг хүчний хурц хараа дутаж байгааг хэлэх нь илүүц биз.
Ингэхээр тэдэнд ерөнхийлөгчийн сонгуулиар дотооддоо МАН-ын сүүдрийг тусгалгүй, эрүүл сэтгэлгээтэй, авлига, гэмт хэргийн асуудалгүй, бодлогын мэдлэг чадамжтай, АРДЧИЛЛЫГ ДЭЭДЭЛДЭГ ерөнхийлөгчийг яг үнэнээр, зориглон гаргах үүрэг оноогдож байна гэж ойлгох хэрэгтэй.
Ингэж байж улс төрд тодорхой тэнцвэр ирнэ.
Ц.ТАМИР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН бүтэхгүй ээ. Ардчилсан ерөнхийлөгч гэсээр байгаад Эби юу хийв? Одоо яагаад эх орондоо ирж чадахгүй байна? Гэмгүй бол ирчих ёстой биз дээ
AN HOORONDOO HAGARAAD BUR OSHTON DAISAN BOLJ ODOO EWLEHEE ONGORSON
Ардчилсан намаас Баттулгаас өар нэр дэвших хүн үзээд өгье ч байхгүй
Ардчилсан нам өөрсдөө дотроо эвлэрч чадахгүй байж улс орны бодлогын тухай ярина гэдэг жаахан хэцүү харагддаг шүү фракц фракцаараа талцаад байхаар сонгогчид итгэхэд улам л хэцүү болдог
Нэг намын төвлөрсөн эрх мэдэл урт хугацаанд байвал ямар ч системд эрсдэл үүсдэг гэдэгтэй санал нийлнэ
Монголд хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй гэдэг дээр ихэнх хүн санал нийлдэг байх
Ardchilsan nam odoo uneheer shinechlegdsen yum bol ene ni bodlogo deer haragdah yostoi zugeer hevlel medeelleer bish
Нэг л ардчилсан гэсэн үг ярьсан хүмүүс. Эдийн засгийн эрх чөлөөгүй хүмүүст энэ нь Догма юм.
Yag unen helsen baina AN dotroo zodoldsoor baigaad olon jil bolloo songogchid ch ene baidald n itgel aldaj baina uls tord shine bodlogo shine hun heregtei gej bodoj baina
Нэг нам 10 жил шахам засаг барина гэдэг өөрөө эрсдэлтэй зүйл шүү хяналт тэнцэл алдагдахаар ямар ч систем сул дорой болдог гэдгийг дэлхийн олон орон харуулж байга
Manai uls tord hamgiin tom asuudal ni nam dotorh erh medliin temtsel bolood baina bodlogo yaridag hun tsoohon harin suudal alban tushaal yaridag humuus ih
2021 оны сонгуулийн дүнг харахад Ардчилсан нам үнэхээр хүнд байдалд орсон нь тодорхой байсан шүү өөрийн гишүүдийнхээ саналыг ч бүрэн авч чадахгүй байна гэдэг том дохи
Bi bol ene niitleliig unshaad neg zuil bodloo uls tord shine hun shine bag garч irehgui bol ene huuchin namuudiin temtsel hezee ch duusahgui yum shig
МАН олон жил эрх барьж байгаа нь үнэн гэхдээ сөрөг хүчин нь хүчтэй байж л ардчилал жинхэнэ утгаараа ажилладаг одоо тэр хүчтэй сөрөг хүчин Монголд алга
AN odoo bodlogo yarih heregtei shuumjleh bol amarhan gehdee shiidel gargaj chadahgui bol songogchid dahin demjihgui shuu
Н.Алтанхуягийн тухай хэсэг сонирхолтой санагдлаа тухайн үед эдийн засаг харьцангуй идэвхтэй байсан гэдэгтэй олон хүн санал нийлдэг байх
Zarimdaa Mongoliin uls tur neg tom dram shig sanagddag dotroo zodoldono daraa ni neg negnee buruutgana harin ard tumen ni ur dungiig n l amsd
Дэлхий даяар эрх баригч намууд ялагдаж байгаа жишээ олон байгаа нь үнэн хүмүүс шинэ зүйл хүсэж байна
Mongold bas tiim handlaga baga zereg haragdsan gehdee huuchin namuud bas l hamgiin ih sanal avdag heveer baina
Сөрөг хүчин гэдэг зүгээр шүүмжлэх биш бодит хувилбар санал болгох ёстой гэдэгтэй санал нэг байна
Minii bodloor mongoliin uls tord hamgiin ih dutaj baigaa zuil bol bodlogiin margaan bish harin huvi hunii temtsel bolood baina
Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдсэн бол үүнийгээ бодлогоороо харуулах хэрэгтэй сонгуулийн үеэр биш өдөр тутмын улс төр дээр
Ene niitlel neg talaasaa AN iig shuumjilsen ch nuguu talaasaa mongoliin uls turiin bodit baidliig helsen yum shig sanagdaj baina
Songogchdiin itgel avah hamgiin tom zam bol il tod baidal bodlogiin todorhoi shiidel gej bodoj baina
Manai uls tord nam dotorh fraktsiin temtsel mash ih baina ene ni namuudiig sulruuldag
Minii huvid neg nam olon jil erh barih ni sain bish gehdee sul soro g huch bas bas asuudal
24. AN 2021 ond avsan sanal bol uneheer hund dohio baisan gej boddog
Hun nam ter ued shine nam baisan ch sanal ih avsan ni humuus shine songolt hiihig husej baigaagiin ilrel
Mongold uls tur neg taldaa heterhii tuvlorvol ardchilal sulrah ersdeltei
Neg zuil anzaarsan songuuli bolgonoos umnu namuud ih goe yariad daraa ni bugd martda
Uls turd hamgiin chuhal ni itgel gej boddog teriig neg aldsan bol dahin olj avah mash hund
Ene niitlel unshaad mongoliin uls tur uneheer ih zovj baigaa yum baina gej bodogdloo
С.Эрдэнэ бол Хүрэлсүхтэй цэргийн сургууль цуг төгссөн найз нь, Хүүкийн захиалгаар нэр дэвшиж ялагдсаныхаа шагналд амeрикт суух болсон. Одоо Баярцогтыг бас л Хүүк захиалж байгаа. Одоогийн АН-н бүлгийн гишүүдээс нилээн хэд нь, Амгаланбаатар, Эрдэнэболд, Баатархүү, Батсуурь зэрэг нь Хүүкийн салтааны үс болчихсон байгаа. Тэдэнд намынх нь нэгдэл ялалтаас илүү өнөөдрийн ганц нэг тeндeр мэт олдох нь л чухал
MAN BODIT AJIL BUTEEN BAIGUULALT HIIHDE MASH MUU YUMDAA. AN UG N ZORIGTOI HIIDEG AJIL HIISEN HUND ALDAA BAIDAG TERENDEE DANDAA UNACHDAG, MAN TOGLOLT HIIJ UNGAJ OOROO GARAD BUR GARSHSAN. SAIHANBILEG BOL UNENDEE L SN AJILLASAN BA. 10 JILIIN DARAA MEDLEE. DAHIAD 10 JIL BOLHOD BUR IL BOLOH BIZ
Баярцогт энэ тэр гээд солиорвол сонгогчид хэзээч хүлээж авахгүй . Ер нь ард . лидер гэхчүүдээс МАН - ын хулгайчдаас дутуугүй залхсан ш дээ . Тэдний тухай дурсах ч хэрэггүй - долоон уулын цаагуур , дов шороон доогуур ... Харин ТЭДНИЙ айгаад шээс нь асгарч - үзэн ядаж байгаа ТИЙМ хүнийг л олж дэвшүүлж чадвал ТЭР НАМ ялна даа , жишээлвэл Зика Вирус гэдэг шиг ...
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei b#####i nuh
AN namiin hovd uvsiin hogiin hulgaich guilagchinguud iig songoj bolohgui
Чадахгүй .Үхээрүүд. Өмнөх өмнөхдөө хариуцлага тооцож чадаагүй лалрууд