Улаанбаатар хотод өдөртөө +3 хэм

2026 оны 03-р сарын 07-ны 20 цагаас 03-р сарын 08-ны 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -23...-28 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар +3...-2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэнбайна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө 0 градус орчим байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.