Сурвалжилга: Цалинтай ээжийн ₮50 мянгаар уут живх авч хүрэхгүй. Ажлаа хийгээд эхлэхээр хасчихдаг
Бидний сайн мэдэхээр цалинтай ээжийн ₮50 мянга буюу 0-3 насны хүүхдээ асардаг эх, эцэгт сар бүр ₮50 мянгын тэтгэмж олгодог. Тэгвэл тус тэтгэмжийг нэмэгдүүлж ₮500 мянга болох цахим өргөдлийг D.parliament.mn дээр санаачилж одоогоор 700,000 гаруй иргэн дэмжиж гарын үсэг цуглуулаад байгаа юм. Хэрэв тус өргөдөлд 100,000 иргэн гарын үсэг зурвал УИХ уг саналыг авч хэлэлцэнэ.
Монгол улсад хэдэн эцэг, эх тус тэтгэмжийг авч буй талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас тодруулахад "Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх, эцэгт сар бүр ₮50.000 тэтгэмж олгож байна. 2025 оны 12-р сарын байдлаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид өссөн дүнгээр 158.7 мянган эх хамрагдаж, нийгмийн халамжийн сангаас 67.0 тэрбум төгрөгийн тэтгэмжийг олгосон" гэсэн юм.
Тэгвэл тус тэтгэмж нь одоогийн зах зээлд хүрэлцдэггүй бөгөөд бодит байдал дээр 14 хоногийн хүүхдийн живхний хэрэглээг ч хангаж чаддаггүй хэмээн иргэд шүүмжилдэг. Тиймээс дээрх өргөдлийг санаачилж гарын үсэг цуглуулж байгаа аж. Уг асуудлаар бид анхны хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа иргэнийг сурвалжиллаа.
-Цалинтай ээжийн ₮50 мянгаар долоо хоног хэрэглэх живх авч хүрэхгүй-

Та цалинтай ээжийн ₮50,000 тэтгэмж авдаг уу?
-Би төрөөд гурван сар болж байгаа ч цалинтай ээжийн ₮50,000 аваагүй. Тухайн тэтгэмжийг авахын тулд өрхийн эмчээс хүүхэд нь эрүүл саруул өсөж бойжиж байгаа болон төрсөн нь үнэн гэсэн тодорхойлолтыг холбогдох газар луу нь явуулах хэрэгтэй юм гэсэн. Миний хувьд орон нутгийн харьяалалтай учраас оршин сууж буй хорооноосоо түр оршин сууж байгаа гэсэн бичиг аваад түүнийгээ өрхийн эмнэлэгтэй өгөх шаардлага үүссэн. Төрөөд удаагүй, нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг учраас хүүхдээ орхиод дээрх бичиг баримтуудыг хөөцөлдөж чадаагүй. Нөхөр ажилдаа явчихдаг учраас надаас өөр хүүхдээ харах хүн байхгүй. Хэрэв одоо нөхөр ажлаасаа чөлөө авч хүүхдээ хараад би бичиг баримтаа бүрдүүлж өглөө гэхэд өнгөрсөн сарынхаа мөнгийг нөхөж авах боломжгүй гэсэн.
-Цахимаар бүрдүүлэх боломжгүй хэрэг үү?
-Цахимаар бичиг баримтаа бүрдүүлэх боломж байхгүй. Цахим орчин дах ээжүүдийг бүлгэмээс энэ талаар пост бичиж тодруулахад надтай адилхан шалтгаанаар ₮50,000 тэтгэмжийг авч чадахгүй байгаа олон ээжүүд байсан.
-Цалинтай ээжийн ₮50 мянгыг ₮500 мянга болгох өргөдөл санаачлаад 70 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан. Хэрэв цалинтай ээжийн тэтгэмж ₮500 мянга болчихвол ээжүүдэд хэрэгтэй байх болов уу?
-Хэрэв нөхрийнхөө нэг өдрийн ажлыг таслуулаад ₮50 мянга авах бичиг баримтаа хөөцөлдөж болно л доо. Тэгэхгүй байгаа шалтгаан нь гэвэл ₮50 мянгаар нэг уут живх авч хүрэхгүй. Жишээ нь манай хүүхдийн долоо хоног хэрэглэх живхийг ₮54 мянгаар авдаг. Гэхдээ тухайн ₮50 мянгаар хүүхдийнхээ хэрэглээг залгуулдаг олон эцэг эхчүүд байгаа. Монгол улсын нийт хүн амын 3-10 хувь нь баян буюу санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн бол 60 хувь нь дундаж үлдсэн 30 хувь нь нэн ядуу гэсэн судалгаа байдаг. Ингээд бодохоор ₮50 мянгын тэтгэмж хэрэгтэй олон ээжүүд байгаа байх. Намайг төрөх тасагт байх үед нярайн тасагт живх, нуралтын эсрэг тос гэх мэт анхан шатны хэрэглээг нь авах боломжгүй олон эцэг эхтэй таарсан. Тэдгээр хүмүүст уг тэтгэмж зайлшгүй хэрэгтэй байх. Харин ээжүүдийн бүлгэм дээр ₮50 мянгыг ₮500 мянга болгох шаардлагагүй гэсэн байр суурьтай ээжүүд цөөнгүй байсан. Тэдэнд ₮50 мянга хэрэггүй ч гэсэн хэрэгтэй хүмүүс илүү олон байгаа л даа.
-Сүүлийн жилүүдэд төрөлт багасаж байгаа нь олон шалтгаантай байх. Таны бодлоор энэ нь юутай холбоотой бол?
-Эмч нарын зөвлөж байгаагаар 21-25 насыг төрөх боломжтой гэж зөвлөдөг. Хэрэв эдгээр насандаа буюу оюутан болон дөнгөж их сургуулиа төгсөөд төрж таарна. Мэдээж оюутан, их сургуулиа дөнгөж төгсөөд ажлын байран дээр гарч хүмүүст санхүүгийн боломж бололцоо бага. Өнөөдрийн манай нийгэмд хүүхэд өсгөхөд ямар хүндрэлтэй билээ. Агаарын бохирдол, ханиад гэх мэт олон асуудал бий. Энэ бүхэнд мэдээж мөнгө хэрэгтэй. Тиймээс залуус хэдэн жил ажиллаж байж төрөх шийдвэр гаргадаг. Улмаар 27, 28 насандаа төрөөд ахиж төрөхгүй байх шийдвэрт хүрдэг. Миний хувьд 28 насандаа төрсөн. Нөхөр бид хоёр дөрвөн жил тасралтгүй ажил хийсний дараагаар хүүхэдтэй болсон. Одоогоор би орлогогүй зөвхөн нөхрийн цалингаар амьдарч байгаа учраас мөнгөний хэрэгцээ их гардаг юм байна. Залуу хүмүүс учраас байрны лизинг, зээл гэх мэт асуудлууд байгаа. Энэ бүгдийн хажуугаар эмэгтэй нь орлого олохгүй болохоор санхүүгийн асуудалд орж эхэлдэг юм байна.
-Ихэнх ээжүүд хүүхдээ нэг нас хүрэхээр нь өдөр өнжүүлэхэд өгөөд ажил хийж эхэлдэг шүү дээ?
-Санхүүгийн асуудал үүсэж байгаа учраас хүүхдээ жаахан том болохоор нь өдөр өнжүүлэх буюу бага сартай хүүхэд авдаг газарт өгөөд ажилдаа орно. Тэгж байж л өрхийн санхүү тогтвортой болно. Гэхдээ бага сартай хүүхдээ орхисноор өвчлөмтгий болох зэрэг олон асуудлууд гардаг. Над шиг зовлонтой олон ээжүүд байгаа байх. Энэ бүхнээс харахад монголын нийгэм нярай хүүхэд болон ээжүүддээ ээлгүй байдаг гэдгийг ойлгож байна. Миний хувьд ядаж хүүхдээ анх ярихыг нь сонсож, хөлд орохыг нь харчхаад цэцэрлэгийн хаалгаар хөтлөөд оруулж өгөхийг хүсдэг.Ядаж л хүүхдээ "ээжээ, ааваа" гэж хэлд ороход нь хажууд нь хамт баймаар байна. Санхүүгийн нөхцөл байдал хүндрээд хүүхдийнхээ хэрэгтэй зүйлсийг авч өгч чадахгүйд хүрвэл ажилдаа орохоос өөр араггүйд хүрэх байх. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө, ажлаа хийж л таарна. Гэрт нь хүүхдийг нь харах хүнтэй бол дөрвөн сартайгаас нь ихэнх ээжүүд ажилдаа ордог юм байна лээ.
-Хүүхэд нь гурван нас хүрээгүй байхад ээж нь ажилдаа ороод нийгмийн даатгал төлөөд эхлэх л юм бол ₮50 мянгын тэтгэмжээс нь хасдаг юм байна лээ?
-Ээж нь ямар нэгэн ажил хийгээд эхэлбэл хүүхэд нь гурван нас хүрээгүй байсан ч ₮50 мянгын тэтгэмжээс нь шууд хасдаг. Монголын төр ээжүүддээ ийм л ээлгүй байна. Ээжүүдийн бүлгэм дээр зовлон жаргалаа хуваалцдаг асар олон хүмүүс бий. Тэд бүгд л нэгнээсээ ажил сурсан, дөрвөн сартай хүүхдээ орхиод ажилдаа орвол яаж байна гэсэн ээжүүд олон. Хэрэв энэ тэтгэмж ₮500 мянга болчихвол тухайн ээж ядаж хүүхдээ нэг нас хүртэл ажил хайлгүй амар тайван хүүхдээ өсгөх байх боломжтой болно. Төрсний дараа эмэгтэй хүн биеийнхээ шим, эрдэс бодисыг их хэмжээгээр алддаг. Энэ үедээ ажилдаа орох юм бол ядрах, хууч өвчтэй болох, хавдар тусах эрсдэл нэмэгдэх зэрэг олон эрсдэлтэй нүүр тулна. Манай нийгэм ээж болж байгаа хүнд үнэхээр ээлгүй санагдсан. Жирэмсэн байх хугацаанд ч гэсэн төрөх хүртлээ ажлаа хийдэг. Төрөөд удаагүй буцаад ажиллах жишээний. Тиймээс төрсний дараах сэтгэл гутралд ээжүүд их өртөг.
-Хүүхэд өсгөхөд хэдэн орчим төгрөг шаардлагатай байдаг юм бэ?
-Өөрийнхөө жишээ нь дээр ярихад сар бүр авах зүйл нэмэгддэг юм байна. Төсвөө дунджлаад хэлбэл сард ₮200-300 мянгын живх хэрэглэдэг. Мөн гэдэсний дүүргэлтийн эсрэг эм, халуун жин, арьсны улайлтад түрхэх тос зэрэг ахуйн хэрэглээний авах зүйлс олон. Хүүхдийн хэрэглэх зүйлс бусад бараа бүтээгдэхүүнээс илүү үнэтэй байдаг. Манай хүүхдээр жишээ авахад сарын хэрэглээ нь мэдээж ₮500-700 мянгын хооронд. Харин ч манай хүүхэд хөхөөрөө хооллодог нэмэлтээр сүү, тэжээл хэрэглэдэггүй учраас харьцангуй бага. Дээрх төсөвт хувцасны мөнгө огт ороогүй зөвхөн хэрэглэх зүйлсийг нь авахад ийм төсөв гарна. Энэ бүхэн одоогоор нөхрийн халааснаас гардаг. Бусад зардлуудаа арай гэж л нөхөж байгаа.
-₮50 мянгын тэтгэмж ₮500 мянга болчихвол ээжүүдэд хэр бодит дэмжлэг болох бол?
-Зарим хүмүүс ₮500 мянга болгож яах гээд байгаа юм халамж хавтгайрлаа гэх мэт зүйл яриад байдаг. Ямар ч эх хүн хүүхдийнхээ мөнгөөр архи авч уухгүй нь тодорхой. Тухайн хүүхдийн эрүүл өсөх нөхцөлийн сайжруулах зорилгоор л төрөөс өгч байгаа мөнгө шүү дээ. Өнөөдөр манай нийгэмд хүүхдийнхээ витамин D аваад өгөх боломжгүй, солих живхгүй, өвдөхөд нь тариа аваад хийлгэж чадахгүй олон ээжүүд байгаа. Тэд ₮500 мянгаар эдгээр зүйлсээ авна шүү дээ. Хэрэв ₮500 мянга хүргэх боломжгүй бол ядаж ₮200 мянга болгочихвол гэж боддог. Одоо олгож байгаа ₮50 мянга бол үнэхээр хүрэлцээгүй байгаа. Зүгээр эрүүл хүнд өгч байгаа биш монгол улсын ирээдүй болсон иргэний эрүүл мэндийн төлөө, эрүүл өсөж торнихын төлөө өгч байгаа мөнгө шүү дээ. Эрт илрүүлэх шинжилгээнд хэдэн тэрбумаар нь зарцуулдаг. Тиймээс зохицуулаад хасах боломжтой илүү зардлаа танаад ядаж ₮200 мянга болгочихвол хэрэгтэй л байх.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene 50k bol uneheer yu ch bish shuu dee manai egch huuhedtei bolood jivh l gehed sar bur 200 300k yavdag gesen turuus ogch baigaa mongo neg udaa delguur orood duusah hemjeenii yum shig sanagddag
1. Живх бол ядуугийн бэлэг тэмдэг биш. Үнэхээр мөнгө хэмнэх ээж гэртээ байдаг бол өмнөх үеийнхэн шигээ угааж цэвэрлэх замаар болгоно. Яагаад гэвэл мөнгөгүй хүн живхний мөнгө ч зарцуулахыг хүсэхгүй. 2. Түр оршин суух зөвшөөрлийг одоо оршин сууж буй баг хороон дээр а) биеэр очоод авахад хүн нь байвал асуудал биш хурдан байдаг. Шинэ хаягаа болон аль өрхийн эмнэлэгт тодорхойлолтоо өгөх гэж буйгаа өрхийн хаягийг нь мэдэж байх шаардлагатай. Хэзээнээс амьдарч буйг асуувал 6 сараас доош хугацаа хэлэх хэрэгтэй. Хуулиараа тийм. Хүн нь байхгүй бол тэр хавийн байгаа хүнд нь хэлж үлдээгээд нөхөр ирээд авна гэвэл юу гэхийг нь сонс б) нөхөртөө итгэмжлэх өгөөд явуулж болно. Ингэвэл нөхөр чинь итгэмжлэхээ бариад өмнөөс чинь хөөцөлдөх эрхтэй болно. Итгэмжлэхийн тухай өөрсдөө уншиж судал. В). Өөрөө бичгээр өргөдөл бичээд холбоо барих хаяг утсаа сайн бичээд түр оршин суугаа тодорхойлолт авах хүсэлтээ бүх мэдээллийн хамт бичээд тэр шинэ сууж буй баг хороо руугаа шуудангаар нөхөртөө өгөөд явуулж болно. Бичгээр гаргасан өргөдлийг бүртгэж аваад 30 хоногийн дотор хариу өгөх үүрэгтэй байдаг. Гол нь хэрэгтэй мэдээллийг нь бүрэн зөв өгөх хэрэгтэй. Халамж авах гэж буй учир мэдээлэл дутуу эсвэл буруу байвал цуцлагдана.
Ойрхон шуудангийн цэгээ хайж олоод захиагаа өгнө.
Энэ 50 мянга гэдэг үнэндээ бодит амьдрал дээр ямар ч дэмжлэг биш санагддаг манай дүү сая хүүхэдтэй болсон сар бүр живх тос витамин гээд бараг 400 мянга гаруй төгрөг зарцуулдаг гэсэн
Ядаж бодит амьдралтайгаа нийцүүлэх хэрэгтэй шүү дээ өнөөдөр дэлгүүр орвол ганц уут живх 50 мянгаас дээш үнэтэй байна ээжүүдэд арай бодит дэмжлэг хэрэгтэй санагдаж байна
Bainga ugaaj archij soli. Yun jivh. Zalhuurahgui shuu. Mongogui hun bol mongo hemneh buh zuiliig hiih heregtei bolno.
Mongogui baij jivh hereglene geed baigaag oilgohgui baina. Omnoh ueiinhen chini jivhgui osgood bolgoson baina.
Миний бодлоор 500 мянга болгох нь хэцүү байж магадгүй ч ядаж 200 мянга болгох хэрэгтэй санагддаг хүүхдийнхээ төлөө ээжүүд гэртээ сууж байгаа үед жаахан ч гэсэн тус болно
Odoogoor tosov bolon ediin zasag uls tor delhii niitiin baidal heden ch togrogiin nemegdel daah chadvargui l baina daa. Mongo heregtei bol tsagaar huuhed haraad ogoh bolomj haij ajildaa oroh l hamgiin zov arga baih. Bidnii eej emee nar bidniig 45 honogtoi n yaslid ogood ajildaa orood bolood yavj baisan baina. Mongonii orond soc ue shig nyarai huuhed harah yasli nehvel uls harin biäluulj chadah baih. Deer ued eejuud n odriin zavsarlagaagaaraa ochood hohuuldeg baisan. Saaj orhidog baisan l gedeg.
Ene asuudal deer humuus ih taltsaj baina gehdee neg asuult baina tur ni huuhedtei boloh bodlogoo demjih yostoi bish uu esvel zaluuchuuduu huuhtei bolohgui bai gej baigaa yum uu
Манай ажлын хамт олон дунд хүүхэдтэй хүмүүс их бий бүгд л адилхан ярьдаг хүүхдийн зардал асар их байдаг гэж 50 мянга бол зүгээр л нэр төдий мөнгө болсо
Zarim hun helj baina huuhed gargah ni huvi hunii shiidver gej gehdee uls oron irgedgui bol yaj hugjih ve ene bol ulsiin bodlogo baih yostoi
Миний бодлоор 500 мянга биш ч гэсэн 200 300 мянга болгох боломж байгаа байх төсвөөс өөр олон үргүй зардлыг танаж болдог шүү дээ
Orgodol n 500 gesen uchraas barag avch heleltsehgui baih.
Jivh bol mongogui hund tansag hereglee. Mongogui hun bol hezee ch jivh hereglehgui. Gertee huuhdee haraad baidag bol soc ueiin olgii avch daavuug n tuhai bur solij ugaah zamaar osgoh baih. Jivhnii mongo alga gej yarih n zalhuu eejiin tansag heregleeg uls chi hangaa gej bui met sonsogdoj baina.
Эцэг эхээрэ хүүхдээ нэг өдөр харуулж болдонгүй юм уу. Хэндээ ялархаад бгаан
цалинтай ээжийн 50мянга 500мянга болгохийг дэмжиж байна
Хэниии өмнөөс хүүхтэй болсон юм 500 к авч л байвал хүүхдүүдиин ирээдүй хамаагүй юу
Holoo achij suuj baigaad bi huuhdiin daavuu ugaahaas zalhuurch baina, bas 50k -iin orgodol anketaa ogohoos zalhuurch 3 sar yavj baina. Tatvar tologch mongolchuud ta nar jivhnii mongo og geh n saihan image bish shuu. 28-tai gehed bas bodlogogui l baina. Naad shaardlaga chini bielehgui baih gol magadlal n neg talaas n harval, 500k bolgovol 6 huuhed gargaad 3 600 000-iig tsever avaad 18 jil suuchih bolomjtoi yum baina. tegeheer buten tsagaar ajil hiygeed tatvar tolj bui emegteichuud hohiroh n. Tiimees naadah chini butehgui moroodol. Nogoo talaas odoo olon ulsiin baidal mash hund delhii yertonts haashaa ch ergej magadgui ediin zasgiin unalt bolohiig barag tomchuud zognood beldeed baihad iim shiidver gargaj ediin zasgaa horloh uls torch baihgui. Tiimees jivhnii mongoo odort yadaj 4 tsag ajillaj baij l oloh baih daa !
Ediin zasgiin unalt bolj magadgui. tegvel bur hetsuudne. 90 on davtagdaj magadgui. Delhiin bayachuud tootsoolood medeed beldeed baina. 90 on shig yum bolbol bur l hetsuudne.
Hasah n zov, orlogotoi zalgaj bui uchraas. Olon bichig barimt shaardah n ch zov, Zalilagchid halamj avahiin tuld huurdag.
3 нас хүртэл нь сар бүр 500к олгох хэрэгтэй ба
Bi huuhtei bolj uzsen hun bish gehdee naizuud maani yaridag sar bur huuhdiin zardal mash ih gardag gej tiim baij 50k ogood demjij baina gej yarih ni joohon sonin sanagddag
Omno n 50 ch ugui baisan.
Zarim humuus 500k bol heterhii ih gej yarij baina gehdee neg huuhdiig usguh zardal hed baidgiig bodoj uzsen uu sar bur 500k ch bagadah tohioldol zunduu baidag
Huuhdee gargahaas omno zardlaa tootsohgui yasan be. Chinii huuhed ! Uls buyu busad tatvar tologchdiin huuhed bish !
Manai ger buld bas say huuhedtei bolson sar bur jivh em vitamin geh met zuil deer 300 400k yavdag gej yarisan tiim baihad 50k bol unen heregtsee handahgui
Eruul mendiin zardal ugaasaa baby geltgui ali ch nasniihand ondor. Jivh avahtaigaa baival bayan daa l orno. Nemegdel shaardlagagui gesen ug. Jivh chini hyalbar amar tansag hereglee.
Халамж хавтгайрлаа гэж зарим хүмүүс ярьдаг гэхдээ хүүхдийн эрүүл өсөлтөд зарцуулах мөнгийг халамж гэж харах нь буруу санагддаг шүү ирээдүйн иргэддээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэж бодож байна
Dagaad ediin zasag muudna yumnii une oshoo osno. Heden jiliin daraa 500k chini bagadaad baina saya bolgo geh baih ! Tiim uchraas nemehgui baih n zov. Ternii orond ajillah baga huuhedtei eejuudiig demjih oor bodlogo heregtei baij bolno.
Bi 2 huuhdiin etseg hun sar bur jivh sgu vitamin geed dor hayaj 500k zartsuuldag tiim baihad 50k ogch baigaa ni unen heregtsee handahgui sanagddag
Huuhdiinhee zardliig etseg eh n l hariutsna. Ene 50k bol zugeer l yos todii zuil avahgui bol avahgui geed hasuulchihaj bas bolno.
Төрөлт багасаж байгаа нь гайхах зүйл биш залуучууд байрны зээл амьдралын зардал ихтэй байхад хүүхэдтэй болохоос айдаг болсон ийм үед бодит дэмжлэг хэрэгтэй
egchigee harj baigaa huuhedtei bolson hun mash ih yadardag deer ni mongo sanhuugiin daramt ih baidag tiim baihad turuus jaahan ch gesen demjvel sain
Энэ хүмүүс үхсэн ацаа бодож ардын намынхан ийг сонгодог юм болоо? Тэд нар чинь ард түмний хүсэлтийг түй ч авч хэрэгжүүлэхгүй байгаа биздээ! Бас аль өнгөрсөн жил үл хөдлөхийн татварыг болиулах гээд 100 гаруй мянган хүн гарын үсэг ээ зураад юуч өөрчлөгдөөгүй л байгаа ш дээ! МАНАН-г л больчих хэрэгтэй юм байгаа юм даа!