УЛС ТӨРУлс төрийн мэдээ

280 хоногийн өмнө огцорсон Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм"-д ам нээнэ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцроод яг 280 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд хэвлэлд ер том хэмжээний ярилцлага өгч байгаагүй бөгөөд энэ долоо хоногийн лхагва гарагт "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орохоор болжээ. Тус нэвтрүүлэг |2026.03.11|-нд шууд цацагдах юм байна.

Л.Оюун-Эрдэнэ бол 2021 оноос хойш дөрвөн жил гаруй хугацаанд Ерөнхий сайдын албыг хашсан байдаг. Мөн МАН-ын даргын үүргийг давхар биелүүлж явсан. Гэтэл өнгөрсөн оны тавдугаар сард хүү О.Тэмүүлэнгийнхээ тансаглалтай холбоотой асуудлаар АТГ-т орлогоо нотлох шаардлага үүссэн. Мөн залуусын "Огцрох амархан" жагсаал, олон нийтийн эсэргүүцэл ч хурц байв.

Улмаар "Итгэл үзүүлэх" асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорлоо" гэсэн нь, мөн нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул Ерөнхий сайдын суудлаасаа буусан. Тухайлбал, санал хураалтад 82 гишүүн оролцсоны 44 нь дэмжсэн. Үндсэн хуулиар, ирцээр бус нийт 126 гишүүний олонхын дэмжлэг авах зохицуулалттай. Иймд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал дэмжигдээгүй байдаг.

Огцрох үедээ тэрбээр "Миний бие болон хамтарсан ЗГ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Цар тахал, дайн, тариф зэрэг олон ээдрээтэй цаг үед ард түмэндээ үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа.

100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин ялалтаар түүчээлсэн нь миний амьдралын бахархалт түүх болон үлдэнэ. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд талархал илэрхийлье.

Хамтарч ажилласан АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт, нийт бүрэлдэхүүндээ, бүх талаар дэмжсэн УИХ-ын эрхэм гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дараагийн Монгол Улсын Ерөнхий сайдын ажилд өрнүүн их амжилт хүсье. Намайг дэмжсээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ардчилсан нийгмийн ирээдүй болсон залуустаа талархаж байна. Надад итгэсэн, үзэл санаа нэг эрхэм гишүүддээ баярлалаа.

Өнөөдөр ордонд хүчин мөхөстөж байгаа ч олон нийтийн үзэл санаа өөр байгааг би мэднэ. Аалзны тор мэт ашиг сонирхол ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч үгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан Монгол Улс үүрд оршиг" гэсэн юм.

Тэрбээр ийн суудлаа өгснөөс хойш хэвлэлд яриа өгөөгүйн дээр чуулганы танхим, гишүүний өрөөндөө ч үзэгдэхээ больсон. Зарим хэвлэлд түүнийг өнгөрсөн хугацаанд БНСУ-д байж, саях ирсэн тухай нийтлээд буй билээ.

О.ОНОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мань эр нээх уран цэцэн ярьдаггүй болохоор сул үг унагаж тэрэндээ ороогдчих гээд байдаг юм, тэрнээс биш нэг их худал дүр эсгэдэггүй үнэнээр нь л хэлчихдэг

Зочин
Зочин

Хамаагүй үнэнийг ярьж болохгүй шүү. Цаад Хүрэлсүх чинь болдоггүй бор өвгөнд бас нэг хэрэг тохоод ир гээд онгироо хар Энхбаяраа явуулаад ядаргаа болно

Зочинэрднээ
Зочинэрднээ

Баахан худлаа бурах л байхдаа

Зочин
Зочин

Наад хулгайчуудынхаа но -г бүгдийг хэлээрэй. МАНАН мафи, Mcs төр лүү эрх мэдлийн төлөө хөдлөөд эхэлсэн. Тэр номер нэг ахдаа бүү итгэ. Нэг тал болсон.

Зочин
Зочин

Оюук яахвээ алдаа оноо аль аль нь байсан. Залуу хүн болохоор муу санаа байхгүй бүлэглэлүүдтэй илт үзэлцэх гээд нухуулсан. Авлигатай олигтойхон тэмцэх гэхээр Хүрэлсүх, шүүх нь хөдөлгөхгүй байгаа нь илт мэдэгдэж байсан. Харьцангуй шударга зантай. Алдаа нь гэвэл ваакуумжиж эхэлсэн

Зочин
Зочин

оюун-эрдэнэ, учрал гээ л мангар бацаануудаар ээлжлэн туг тахиж байгаа гол буруутан бол УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ мөнөөсөө мөн

Зочин
Зочин

“Огцрох амархан” бол “залуусын жагсаал биш”, улс төр эдийн засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэгч олигархуудын захиалгат, залуус голдуу оролцсон “хөлсний жагсаал” байсан. Тапчиктай хүүхэн, сүйт бүсгүйн бэлэг гэх мэт шалтаггүйгээр олны хүсэл зоригоор гардаг ориг жагсаал өөр л л дөө, андашгүй, сошиалаар өдөөгдөх бус, хүмүүс аяндаа зөнгөөрөө гарцгаадаг.

Монгол
Монгол

Лхагва гэж юу юм бэ

Зочинүнэн үнэнхүү зочин
Зочинүнэн үнэнхүү зочин

Энхийн цагаан тагтаа болоод...баахан өрөвдүүлэх тактик барьж эргүү дуракууд нөгөө поп.д нь үнэмшээд жүжиг цаашаа болно доо...ман.н хулгайч нар багын даргасаа эхлээд еөкөө хүртэл бүгд хулгайч энэ хулгайчууд 35 жил төрөөр тоглож өөрсдөө тэрбумтангууд болж ...эх орон ард түмнээ элгээр нь хэвтүүлсэн гэдгийг бүү март!!!мартсан бол сөнөнө!!!!

Н.Багабанди шуналын тип
Н.Багабанди шуналын тип

Бөөн троллууд 00 эрдэнэ дээ хайр зарлаад шаасан. Хогийн шаар шүү наад данх чинь...

Zochin
Zochin

OE hulgaisan mungunuusuu uuriinhuu esreg garj baigaa medeelliig ustguulhad zartsuulj bain u. Hulsni SHITguulchid tsalingaa sain avj, trolluudn ami orov

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

эх орноо шуналаараа наймаалцдаг, орлогоо нотолж баталж чадаагүй өлөн бэрдийг гишүүнээс зайлуульяааа!! анх гарч ирсэн яриагаа мартахгүй өөрөө зайлвал өөрт нь л дээр дэ!!

Одоо энэ хүмүүсд хариуцлага тооц
Одоо энэ хүмүүсд хариуцлага тооц

Хуралдаа суухгүй төрийн ажлыг хийдүүлж бгаа нөхөдүүдэд хууль хурдан батлагдаасай одоо энэ хүн юу гэж ярьсан ч хэн итгэхгүй байх
Анх бол ш5 маш их итгэж найдаж бсан харин бүх зүйл эсрэгээр болж хэлж ярьсан нь төрд гараж идэж уух эрх мэдэл болж хувирсан

Zochin
Zochin

Mongold amidrah nvvrgvi hulgaichig sain shalgaj ger bvlin hurungin huraaj. SB talbain urd barilgig tatvarin munguur bosson shvv, NamBaatraas asuuh heregtei baih

mfrs
mfrs

Үхсэний чинь Лхагваагийн тойм, их гарын хулгайчууд хулгайгаа зөвтгөх тойм юм бишүү, ккк фаак ю

Зочин
Зочин

Орлогоо нотол! хоосон толгойт

Холбоотой мэдээ

Back to top button