Улс төрийн мэдээ

“Бодь” групп Б.Энхбаярт 1.5 сая ам.доллар "хандиваар" өгсөн гэх Л.Оюун-Эрдэнийн үг

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэр болсон улс төрийн хэд хэдэн томоохон фактуудын тухай дурдав.

Ингэхдээ нүүрсний сонсголыг зохион байгуулах асуудлыг тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцаж, улмаар нүүрс дээр нэг асуудал үүссэнийг намын бүлгүүдийн хурал дээр танилцуулж. Тухайн үед нүүрсний экспорт нэмэгдээд байхад валютын нөөц огт нэмэгдэхгүй байсан учраас яагаад ийм нөхцөл бий болоод байгааг шалгуулах шаардлага бий гэдэг үүднээс одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярыг нээлттэй сонсгол явуулаач гэдэг санал тавьж, мань хүн ч ахлан зохион байгуулсан. “Бодь Интернэшнл”-ийн нүүрсийг л зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргаад байсан буюу оффтейк гэрээтэй холбоотой асуудал энд байна гэж үзсэн учраас нүүрсний сонсгол явуулсан тухай Л.Оюун-Эрдэнэ ярилаа.

Үнэхээр ч тухайн үед Нүүрсний сонсгол дээр Бодь Интернэшнл компанийн зүгээс тайлбар өгөхөөр Д.Баясгалан гэрчээр оролцож байв.

Уг нь “Бодь”-ийн оффтейк гэрээнүүдийг ил болгож, юу болсныг сонсголоор ил болгоё гэдэг Л.Оюун-Эрдэнийн хүсэл эцэстээ Б.Энхбаярын гараар орж “Бортээг” болон хувирсан гэж тэр яриандаа хэлсэн юм.

Түүний ярьсан агуулга шинэ тутам сэдэв биш. Урьд Засгийн газраас гаргаж шидсэн материалууд дунд дээрх “Бодь”-ийн нүүрсийг түрүүлж зөөх гэдэг заалтыг ЭТТ ХК-тай хийсэн гэрээнд нэмэлтээр оруулж, хөрөнгө оруулалтыг “Тавантолгойн төмөр зам”-ын хувьцаанд хөрвүүлэх, ковидын үеийн нүүрсээ нөхөж нийлүүлэх, нэг сая тонн нүүрсийг овоолгоор нь гүйцэтгэгч талд өгөх, төлбөрийгн нүүрсийг Замын-Үүдээр экспортолдог болгосон зэрэг агуулгууд тусгагдсаныг бид урьд бичиж байсан билээ. “Бодь”-ийн энэ фактуудыг дарахын тулд “Бортээг”-ийг гаргаж ирсэн гэж Л.Оюун-Эрдэнэ тайлбарлалаа.

Түүний хэлсэнд, сонирхол татам нэг шинэ зүйл байсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Бодь”-иос 500 мянган ам.доллароор хэд хэдэн удаа ойролцоогоор 1.5 сая ам.долларын хандив авсан гэх үг байв.

Хэрвээ Нүүрсний сонсголын сценарийг зуралцсан хүн нь ийм хэмжээний “хандив” авчихаад өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд хийж байгаа бол энэ ноцтой асуудал. Эндээс эргээд харвал Нүүрсний сонсгол хэр бодитой байсан бэ гэдэг рүү эргэж харах нөхцөл ч үүсэхээр харагдлаа. Гэхдээ энэ нь Т.Аюурсайхан шиг гурван шатны шүүхээр ял шийтгэгдсэн "нүүрснийхэн"-ий хэрэг цагаадчихна гэх тухай биш юм.

Т.БАТСҮРЭН

Холбоотой агуулгыг эндээс уншина уу

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн биз. Энхбаяр яаж мөнгөтэй болох вэ, мөнгөтэй л болох хэрэгтэй байна л гээд байдаг байсан

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ хэдэн буриадууд монголын төрөөр тоглож байна. Оджаргалын хулгай юу болсон бэ Энхбаяраа? Нүүрсгүй аймагт нүүрсний хулгай яриад яах юм бэ. Нүүрсгүй аймагт хямдхан нүүрс хаанаас авах вэ гэж тамаа цайгаад зовж байхад нэг ч гаргалаа байхгүй. Нүүрсний хулгай ярьсан улс төрийн гөлөгнүүдийн хуцах нүүрсгүй бидэнд хоосон сонсогдоно. Чингисийн удам буриадтай огт хамаагүй шүү. Чингисийн удам бол халхыг захирч ирсэн хошуу засгийн ноёд юм шүү. Тэр ноёдын цус махны тасархай халхад хамгийн олон байгаа тул буриад шээснүүдийг төрөөс хөөх цаг болжээ.

Зочин
Зочин

Энхбаяр энхийн цагаан тагтаа бишээ энхийн цагаан тагтаа гишүүн болж чаддаггүй

Зочин
Зочин

Ээ хүүрээ

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ их хулгай луйвар мэдэж байгаа бүгдийг өч

Зочин
Зочин
Reply to  Зочин

ОЭ бас хулгайч, орлогоо нотлох л хэрэгтэй дээ харанхуй халтар

Зочин
Зочин

Баярцогт 01 болбол ирэгний дайн гарна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Энэ данх жаахан тэнэгдүү юм биш үү

дорж
дорж

Оюунэрдэнэ, Энхбаяр нарыг маш яаралтай шалгаад шоронд хийх хэрэгтэй.Хоёулаа л хулгайч гэдэг нь тодорхой шүү дээ.

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ бол өсөхийн өлөн, хүмүүжлийн ноцтой доголдолтой, хүн болж төлөвшөөгүй, маш буруу хүн, юу ч гэж ярьж мэднэ!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэрэв Оюун-Эрдэнийн хэлж буй энэ зүйл үнэн бол ийм ноцтой гэмт хэргийг мэдсээр байж хуулийн байгууллагад мэдээлээгүй ОЭ өөрөө эрүүд татагдах ёстой болж дээ??!!

Холбоотой мэдээ

Back to top button