УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан авлигын хэргээр хилийн хориг тавиулаад гурав хонож байна

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан "Бортээг"-ийн асуудалд хөшигний ард оролцсон гэх яриа түүнийг эрх мэдэлтэй, МАН-д ч асар нөлөөтэй байх үеэс эхэлсэн. Харин МАН-ын шинэ дарга тодрох үеэр түүний зөвлөх Л.Чулуунзагдыг цагдан хорьж, "Адмирал" ХХК-тай холбогдох шууд холбоо хамаарал руу нь цөмөрсөн юм.

  • АТГ: Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангиар,
  • ЭЦА: Эрүүгийн хуулийн 18.6, 18.3 -р зүйл ангиар шалгасан.

Д.Амарбаясгаланг АТГ-аас 12 жил хүртэлх хугацаагаар хоригдох, бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг нь түдгэлзүүлэх зүйлчлэлтэй гурван зүйл ангиар оны өмнө шалгаж эхэлсэн. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангиар шалгаж, хоёр удаа тайлбар мэдүүлэг авсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу найм хүртэлх жилийн хорих ялтай Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангийг нь прокуророос хүчингүй болгожээ. Тус зүйл ангийг хүчингүй болгосон шийдвэрийг хоёр хоногийн өмнө |2026.03.09|-нд танилцуулсан байна.

Ингэснээр Д.Амарбаясгаланг Эрүүгийн 22.1.3, 22.4.2-р зүйл ангиар АТГ-аас мөрдөн шалгаж байгаа юм.

  • ЭХ-ийн 22.1.3: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах - нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай
  • ЭХ-ийн 22.4.2: Нийтийн албан тушаалтан хахууль авах - нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

Улмаар Нийслэлийн прокуророос түүнд таслан сэргийлэх арга хэмжээ саналыг шүүхэд хүргүүлж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гурав хоногийн өмнө |2026.03.10| хэлэлцсэн юм. Шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Түүнд холбоотой хэргийн дэлгэрэнгүйг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Авлигын асуудалд хатуу арга хэмжээ авах цаг болсон

Зочин
Зочин

avilgiin heregtei temtseh heregtei shuu

Зочин
Зочин

Авлигын хэргийг ил болгох нь зөв

Зочин
Зочин

ene hereg unen bol mash noцtoi asuudal bn

Зочин
Зочин

Том албан тушаалтнуудыг ч бас шударгаар шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

huuli shuuhiin baiguullaga unen zuv shiideh baih gej naidaj bn

Зочин
Зочин

Хэрвээ буруугүй бол үнэн нь гараад ирнэ

Зочин
Зочин

unen hudliig ni sain shalgah heregtei

Зочин
Зочин

Хуулийн байгууллага ажлаа шударгаар хийх хэрэгтэй

Зочин
Зочин

huuli bugded adilhan baih yostoi shuu

Зочин
Зочин

Шударга ёс тогтоно гэж найдаж байна

Зочин
Зочин

ene hergiig duustal ni shalgah heregtei

Зочин
Зочин

МУИС-ийн Гомбобаатар гэж өлөн хүүрийн шамшигдуулсан юмнуудыг хэзээ шалгах вэ

Холбоотой мэдээ

Back to top button