Улс төрийн мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад айлчлахаар морджээ.

Уг айлчлалаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүрээнд хууль тогтоох дээд байгууллага, нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж буй хэмээн МАН-аас мэдэгдсэн юм.

2025 оны 9-р сард болсон БНХАУ, ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг манай улсад айлчилж магадгүй талаар олон улсын хэвлэлүүдэд тэмдэглэж байв. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас хоёр тал уг асуудал дээр албан ёсоор санал солилцоогүйг тодотгосон билээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Намын даргын айлчлал юм уу, УИХ-ын даргын айлчлал юм уу.

Зочин
Зочин

Намын ажлаа хийж байгаа бол их хурлын даргын айлчлал гэж хэлэх ёсгүй

Зочин
Зочин

Коммунист намын урилгаар ч гэх шиг манай Учкаг дуудаж үүрэг даалгавар өгөх нь байна.Одоо 27 онд eөкөө гарга 28 онд олонхи бол,манай хятад иргэдийг визгүй зорчуул,танай газрын хэвлийд байгаа баялаг манайх шүү гөлөгөө өөр улстай бүү хамтар гэхэд жаа агаа гээл гүйцээ.Манай том ах Ши ирвэл сайн шүү монголын нэр хүнд огцом өснөө

Зочин
Зочин

МАН ээлжит даалгавраа авахаар очлоо.

Зочин
Зочин

Хятдын тал одоо Монгол руу хятдуудыг визгүй зорчуул гэж шахна

Хахаха
Хахаха

МаоЗедуны улаантны нам дуудаж байгаад үүрэг зааварчилгаа өгч байна.

Зочиpн
Зочиpн

visgui bolj taarahdagaa

Back to top button