“Бодь” групп Б.Энхбаярт 1.5 сая ам.доллар өгсөн гэх асуудлаар Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АТГ-т хандана
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэр болсон улс төрийн хэд хэдэн томоохон фактуудын тухай дурдав.
Ингэхдээ нүүрсний сонсголыг зохион байгуулах асуудлыг тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцаж, улмаар нүүрс дээр нэг асуудал үүссэнийг намын бүлгүүдийн хурал дээр танилцуулж. Тухайн үед нүүрсний экспорт нэмэгдээд байхад валютын нөөц огт нэмэгдэхгүй байсан учраас яагаад ийм нөхцөл бий болоод байгааг шалгуулах шаардлага бий гэдэг үүднээс одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярыг нээлттэй сонсгол явуулаач гэдэг санал тавьж, мань хүн ч ахлан зохион байгуулсан. “Бодь Интернэшнл”-ийн нүүрсийг л зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргаад байсан буюу оффтейк гэрээтэй холбоотой асуудал энд байна гэж үзсэн учраас нүүрсний сонсгол явуулсан тухай Л.Оюун-Эрдэнэ ярилаа.
Үнэхээр ч тухайн үед Нүүрсний сонсгол дээр Бодь Интернэшнл компанийн зүгээс тайлбар өгөхөөр Д.Баясгалан гэрчээр оролцож байв.
Уг нь “Бодь”-ийн оффтейк гэрээнүүдийг ил болгож, юу болсныг сонсголоор ил болгоё гэдэг Л.Оюун-Эрдэнийн хүсэл эцэстээ Б.Энхбаярын гараар орж “Бортээг” болон хувирсан гэж тэр яриандаа хэлсэн юм.
Түүний ярьсан агуулга шинэ тутам сэдэв биш. Урьд Засгийн газраас гаргаж шидсэн материалууд дунд дээрх “Бодь”-ийн нүүрсийг түрүүлж зөөх гэдэг заалтыг ЭТТ ХК-тай хийсэн гэрээнд нэмэлтээр оруулж, хөрөнгө оруулалтыг “Тавантолгойн төмөр зам”-ын хувьцаанд хөрвүүлэх, ковидын үеийн нүүрсээ нөхөж нийлүүлэх, нэг сая тонн нүүрсийг овоолгоор нь гүйцэтгэгч талд өгөх, төлбөрийг нь нүүрсийг Замын-Үүдээр экспортолдог болгосон зэрэг агуулгууд тусгагдсаныг бид урьд бичиж байсан билээ. “Бодь”-ийн энэ фактуудыг дарахын тулд “Бортээг”-ийг гаргаж ирсэн гэж Л.Оюун-Эрдэнэ тайлбарлалаа.
Түүний хэлсэнд, сонирхол татам нэг шинэ зүйл байсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Бодь”-иос 500 мянган ам.доллароор хэд хэдэн удаа ойролцоогоор 1.5 сая ам.долларын хандив авсан гэх үг байв.
Улмаар өнөөдрийн 11.30 цагт Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярын шалгуулахаар АТГ-т хандах юм байна.
Бид шууд дамжуулан үзүүлэх болно.
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бие биенийхээ авлигыг илчилцгээж л байг!!!
Энэ ажлыг хариуцаж байсан Амундра ч нэг юм халти цухуйлгаж бичсэн шүү. Энхбаяр сайдаа би бүгдийг нь яриад өгөх үү яахуу гэсэн байсан. Эд нар eр нь Амундра гэсэн гэрчийг өөрсдийг нь илчилнэ гээд барьж авах гэж хэрэг үүсгээд байгаа юм бишүү
Оюук уг нь хэзээний гайгүй шударга зантай л байсан даа
Маньдаа 100 мянган дайлуур өгцөн бол ингэж алингаа алдахгүйшт.Олзыг олуулаа хуваана ганцаараа хэт шунаглаад чаахаар ингэж байгаан.Одоо мөнгө авах бол над руу залгаарай би өмнөөс чинь очиж зохицуульяа идда гэж.
EB hudalch gedgig medne, gehtei OE bvvr hudalch, hulgaich. Harj l baihaas