Улс төрийн мэдээ
А.Ундрааг Монголын ногоон намын даргаар сонгосныг бүртгүүлэх өргөдлийг УДШ хэлэлцэнэ
Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал,
1. Монголын ногоон намын ээлжит бус XX Их хурлаар намын даргаар А.Ундраа сонгогдсоныг болон намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл;
2. Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын Онц Их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдыг болон дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг тус тус бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцсэн байна.
Улс төрийн намуудын дээрх өргөдлүүдийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ногоон намын дарга гэнээ. Сэлбэ, Дунд гол гэж нэг ч дуугараагүй бгаа тээ. Одоо бараг Туулыг устгая гээд санал өгөөд бгаа билүү энэ хүүхэн чинь.
ene hitad hujaa avgai mon ch ih ondor avch bnaa.
Яанаа, болиосой