УЛС ТӨРУлс төрийн мэдээ

НИТХ-ыг даргалах Н.Учралын хүн гэгддэг Д.Ихбаярын ХОМ, ажилласан байдал

Даваа гарагт НИТХ-ын АН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжсэн. НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэн төлөөлөгчдийн 93 хувийн санал авсан билээ.

Тус хуралдаанд 45 төлөөлөгчөөс 32 нь оролцож, ирц 75.5 хувьтай бүрдсэн бол хоёр төлөөлөгч гадаад томилолттой байж таарсан.

МАН-ын тэргүүлэгчид НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлэх саналаа танилцуулж, улмаар МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэд буй. Тиймээс УЗ хэлэлцэх хүртэл түр завсарлуулж, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Сандагсүрэнг сонгосон юм.

Дээрх ар араасаа гарсан хуралдааны шийдвэрийг НИТХ-ын дарга А.Баяр эсэргүүцэж, Туулын хурдны замын төслийг дэмжихгүй гэдэг байр суурьтай байсныхаа төлөө ийн өөрийг нь дүрмийн бус хуралдаанаар огцруулах процесс явлаа хэмээн өчигдөр мэдээлэл хийсэн.

Түүний оронд, хурлыг даргалах Д.Ихбаярын тухайд, 2019 онд Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагчаар ажиллаж байхдаа "Шахмал түлш хямд байгаа учир утаа ихэссэн" хэмээснээр хариуцлага хүлээж, ажлаа өгч байсан удаатай. Тэр Ерөнхий сайд Н.Учралын дэмжлэгтэйгээр улс төрийн карьераа бүтээж яваа гэгддэг.

Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-тээ

  • Өөрийн орлого: 10 сая
  • Гэр бүлийн орлого : 132 сая
  • Орон сууцгүй
  • Lexus, NX 350- 1, Toyota, Alphart- 1: 168 сая
  • Үхэр-80, Хонь-110, Адуу-60, Ямаа-19: 163 сая
  • Газар: 5 сая
  • Үнэт эдлэл: 10 сая
  • Авлага: 817 сая
  • Зээл: 25 сая
  • Ногоон констракшн ХХК, Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Боловсрол:

  • 2002-2006 онд МУИС-ийн МХСС-ийг Монгол хэл, япон хэл орон судлаач /БАКАЛАВР/
  • 2011-2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэл /МАГИСТР/
  • 2012-2015 онд "Их засаг" их сургуулийг Эрх зүйч

Ажлын туршлага:

  • 2008-2009 онд "Их засаг" олон улсын их сургуульд Гадаад харилцааны мэргэжилтэн
  • 2009-2013 онд "Их засаг" олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирал
  • 2013-2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга
  • 2014-2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга
  • 2016-2018 онд Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга
  • 2020-2024 НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга
  • 2024 оноос НИТХ-ын Төлөөлөгч

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hi

Зочин
Зочин
Reply to  Зочин

Захирал хийж байсан сургуулиа дараа нь төгсөнө гэж байх уу?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өө бараг захирал хийж байхдаа сураад, төгссөн юм байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Захирал хийж байсан сургуулиа дараа нь төгсөнө гэж байх уу?

Зочин
Зочин

Учралын их засгийхан төр нийслэл удирдахын биздээ

Зочинff
Зочинff

10 saya, oron suutsgui geshhhhhhhhh

Зочин
Зочин

Ийм хурдан солигдож байгаа нь өөрөө сонин асуудал байна

Зочин
Зочин

ene bol uls turiin toglolt l yum shig sanagdaj bn

Зочин
Зочин

ХОМ нь их сонин харагдаж байна шүү

Зочин
Зочин

orlogo baga geed baij baigaa ni itgel toruulehgui bn

Зочин
Зочин

Яг үнэндээ ийм хүмүүсийг шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

hen negnii hun gej yarigdah ni ooroo asuudal

Зочин
Зочин

Хотын асуудлыг шийдэх хүн хэрэгтэй болохоос биш улс төр биш

Зочин
Зочин

ХОМ дээрх авлага их анхаарал татаж байна

Зочин
Зочин

800 saya avlaga gej yu ve sonin l yum

Зочин
Зочин

Иймэрхүү томилгоо ард иргэдэд ойлгомжгүй байна

Зочин
Зочин

ulsturiin alban tushaal bol turshlaga shaardana shuu

Зочин
Зочин

gehdee uneheer chadvartai hun uu gedeg l asuult bn

Зочин
Зочин

Иргэдийн итгэлийг авах нь хамгийн чухал

Зочин
Зочин

ene hun hotiig hugjuuleh uu esvel ulsturiin toglolt hiih uu

Зочин
Зочин

ХОМ ил тод байх ёстой шүү

Зочин
Зочин

yagaad dandaa iim humuus devshdeg yum bol

Зочин
Зочин

ene bol neg namiin dotorh temtsel yum bish uu

Зочин
Зочин

Бүх хөрөнгөө эхнэрийнхээ нэрдээр болгож амжсан бна орон сууцгүй гэснээ олон машинтай буудалд амьдардаг юм байхоо

Mөнх
Mөнх
Reply to  Зочин

Машиндаа амьдардаг байж болох уу

цолны
цолны

КӨӨРКӨС ҮСРЭЭД БУУХ ГАЗРАА МЭДЭХГҮЙ ЯВАА ЖИНХЭНЭ МАНГАР БАЦААН БАЙНАА ХЭЗЭЭ НЭГ ХУДАГТ ОЧИХ БОЛ ДОО ДҮҮ МИНЬ НААНААС ЧИНЬ ОЛОН ГАР ШОРОНД ИЛГЭЭГДСЭН ЮМ ХАРААЛТАЙ СУУДАЛ.

Зочин
Зочин

Энэ нөхөр ч Учралын суга төдий л хүн, гэхдээ хужаа Баяраас дээр биз

Иргэн
Иргэн

Сурсан сургууль ажилласан бдал нь биеэ бэлдсэн л хүн шиг харагдана, харин орон сууцгүй гэх нь гэрээ засаж амжаагүй яваа болтой . Хотыг хөгжүүлэх гол ажлын хүн тэнд очихоор амжих уу. Харин ч амархан юм бол уу да . Залуу нас зүтгэх хэрэгтэй л бхаа.

Зочин
Зочин

Удахгүй хэдэн тэрбумын хаустай болноо. Битгий санаа зов. Даваадалай шиг баригдаж хөгөө чирэвдээ.

Мср
Мср

10 аяын орлоготой хүн яаж 800 сая авлага үүсгэв

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

817сая авлага нь юуны авлага байх уу. АВИЛГА авах нүхээ малтаж бна уу.

Зочин
Зочин

Дотоодын багийнууд засаг удирдахаар хөгжихгүйээ

Punishment
Punishment

Ард түмний толгойгоор сигадчих янханууд юмаа

Холбоотой мэдээ

Back to top button