НИЙГЭМНийгэм мэдээ

Эр цэргийн албаа нэр төртэй хаасан цэргүүд халагдаж нутгийн зүг хүлгийн жолоо заллаа

Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа нь дууссан түрүүч, байлдагч нарыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу цэргийн албанаас халах ёслолын арга хэмжээ өнөөдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдлаа. Мөн эх орныхоо дотоод аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэх хүсэлтэй 88 хугацаат цэргийн алба хаагч цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахаар хүсэлт гаргажээ.

Цаашид хүсэлт гаргасан залуучууд “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа. Тэд цаашид Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд нэгдэн, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх аж.

Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан алба хаагчдыг халах ёслолын арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, мөн Дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар анги болон 837 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцлоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жүж сданууд уу.хойд Солонгосын тэр дэвхцээд уйлаад байгаанууд чинь тусгай бэлтгэсэн жүжигчид шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цэргийн алба хааж үзээд том баасаар баа. Бусад тохиолдолд анусаа хавчаад дуугүй суу.

Иргэн
Иргэн

Социализмын үеийн цэрэгт явна, хаана гэдэг бараг шоронд явснаас ялгаагүй байсан шүү!!! Юуун хүний эрх, олон зуун залуус амь нас эрүүл мэндээрээ хохирож байсан даа!!! Социализмын үеийн БХЯ- маш муу ажилтай, хяналтгүй байсан шүү!! Үнэн тэр! Харин одоо бол цэрэгт явна гэдэг нь цэцэрлэг суругуульд явснаас ялгаагүй болж дээ!! Тэсвэр тэвчээрийн хувьд яааж социализмын үетэй зүйрлэх вэ

Зочин
Зочин

1981 онд ховдын Алтайгаас халагдаж бсан мөч санаад буурч дурсаж сэргэлээ залуустай албаа нэр төртэй хаасанд баярлалаа хө

Холбоотой мэдээ

Back to top button