Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн хэлэлцээрт 100 гаруй санал ирүүлжээ
"Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр"-ийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчид, яамд зэрэг байгууллагаас нийт 100 гаруй саналыг ирүүлжээ.
“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-т Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөллийг оролцуулан, бүрэлдэхүүнийг ахлан хэлэлцээр байгуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт зөвшөөрлөө.
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу 2026 оны тавдугаар сарын 1-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбар, орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзсан.
Мөн өдөр зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Засгийн газарт ирүүлсэн шаардлагад туссан нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг асуудлыг “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-т тусган хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэж үзэж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үйлдвэрчний эвлэл гэж шантаажны баыгууллага хэрэггүй
Үйлдвэрчний эвлэл гэж шантаажны баыгууллага хэрэггүй
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud