НИЙГЭМНийгэм мэдээ

Г.Отгонтуяа: Маш их гомдолтой байгаа, Монгол Улсын дээд шүүхэд хандана

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Өчигдөр эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Энэ талаар 16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа "Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийн тогтоол нь 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр гарлаа. Маш их гомдолтой байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул Улсын Дээд Шүүхэд хандана.

Манай таван өмгөөлөгч багаараа хангалттай нотлох баримтад үндэслэн хүсэлт гаргасан. Үүнийг шүүхийн шийдвэр танилцуулахдаа нэг ч дурдаагүйд гомдолтой байна. Цаашид улсын шүүхэд хандаж, эцсээ хүртэл бид багаараа ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэж байр сууриа илэрхийллээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Багабандийн хамаатны хүүхэд гээд ял завшаад байгаа биз. Олон улсын шүүхэд хөндсан нь дээр байх даа. Дээд шүүх мөн л ялгаагүй шийдвэр гаргана

Зочин
Зочин

Шүүх бол новш

Зочин
Зочин

Гомдоод яахав дэ. Гэмгүй хүмүүсийг шоронд хийлтэй нь биш. Эргээд охины чинь сүнс амрахгүй шү

Холбоотой мэдээ

Back to top button