УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ЗГ: "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн талаар авах арга хэмжээг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар дэмжээгүйтэй холбоотойгоор гацаанд ороод байгаа "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн талаар авах арга хэмжээг хэлэлцэж байгаа аж.
Мөн эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төслийн талаар, Бодлогын үнэлгээний 2026 оны нэгдсэн төлөвлөгөө батлах тухай, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар, "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” соёрхон батлах тухай зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэнэ.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг новшнууд чинь бусад төслийг нь гацааж хаяхнээ