Зардлыг бууруулж НӨАТ-ын буцаалтыг 5 хувьд хүргэх боломжтой ч, хүчингүй болгов
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг мөн хэлэлцсэн билээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгож нэмэгдүүлбэл төсвийн орлого 1.8 их наяд төгрөгийн орлогоор тасарна хэмээн Засгийн газрын зүгээс тайлбарласан.
Ийн төсвийн орлого тасрах эрсдэлтэй гэдэг шалтгаанаар уг хуулийн төслийг хүчингүй болгохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн. Ингэснээр 2016 оноос хойш олгож эхэлсэн НӨАТ-ын буцаалтын 2 хувийг 5 хувь болгож иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж байсан нь талаар болж байна.
Ерөнхий сайд асан Г.Занданшатар НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох асуудлаар пи-ар хийсээр ирсэн ч ийн Н.Учралын Засгийн газрын үед уг хууль унаж буй юм. МАН-ын үе үеийн Засгийн газар иргэд, ААН рүү чиглэсэн татварын хөнгөлөлт, буцаан олголттой холбоотой хуулийн төслүүдийг ээлж дараалан хүчингүй болж, хэлэлцүүлэлгүй унагасаар байна.
Цомхон төр нэрийн дор төрийн хэт үрэлгэн зардлуудыг бууруулахаар Засгийн газраас ярьдаг ч ажил хэрэг болгож, хэмнэсэн нь цөөн. Одоогийн төсвийн зардлаас дахин танах байдлаар НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болгох боломжийг ч огт авч хэлэлцэлгүй, "үхүүллээ".
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учрал засаг толгойлж чадахгүй байнаа. Хирээрээ мэдээд хурдан огцор