Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эхлүүллээ
Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн, Хушаат багийн нутаг дэвсгэр болох Халзаны нуруу, Хойд булаг, Намдаг, Янлив, Будлан, Баруун Бүдүүн, Ишгэнт зэрэг газарт 2026 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хэрэгжүүлж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар “Сайхан ойн төлөө” ХХК, “Томас Эйр” ХХК хамтран нийт 3600 га талбайд, 33, 34, 25, 18 дугаар хэсэглэлүүдэд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах мэргэжлийн ажлыг гүйцэтгэж байна.
Тус ажлыг авиамикробиологийн аргаар, сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн эрүүл ахуйг сайжруулахад чиглэж байна гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас мэдээллээ.
Х.ХУЛАН
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.