Нийгэм мэдээ

ХЭҮК: Гомдлыг шийдвэрлэх ажиллагааг хууль журмын дагуу явуулсан эсэхийг дотоод хяналтаараа шалгана

Zuv.mn сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлоор хуулийн байгууллагад хандаж, улмаар хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.

Иймд тус сайтын зүгээс УИХ-ын дарга С.Бямбацогт , Ерөнхий сайд Н.Учрал, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид нарт шаардлага хүргүүлсэн билээ.

Энэ талаар ХЭҮК-оос дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд,

"Цемент шохой" ТӨХК-ийн дарга Н.Ганхуяг нь миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан гэх асуудлаар ХЭҮК-т гаргасан гомдлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн асуудлаар олон нийт, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагаас асуулт асууж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс шаардлага гаргажээ.

Коимсс хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хүний хувийн нууц, хувийн мэдээллийг хамгаалахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрхийг хамгаалах үүрэгтэй.

Иймд тухайн гомдлыг шийдвэрлэх ажиллагааг хууль, журмын дагуу явуулсан эсэх, албан бичгийн агуулга, холбогдох бусад байдалд Комисс дотоод хяналт шалгалт эхлүүлж байна. Энэ асуудлыг хүний эрхийн зарчим, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, бармтад үндэслэн нээлттэй, хариуцлагатай, мэргэжлийн байр сууринаас шийдвэрлэж, долоо хоногийн дотор олон нийтэд мэдээлэх болно" гэжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button