НИЙГЭМНийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 11 шинэ тохиолдол батлагдлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны зургаадугаар сарын 09-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 болж нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 9, орон нутагт 2 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 18 хүн байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5473 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3872, 5-9 насны 1994 хүүхэд, 15-19 насны 1865 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button