УЛС ТӨРУлс төрийн мэдээ

10 аймаг ДС-тай болох төслийг завшсан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлэв

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 130 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнд Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох хэрэг багтаж буй. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Эргэн сануулахад, түүнийг 10 аймаг дулааны цахилгаан станцтай болох төслийг мөнгийг займчуулан зөвлөх П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компанид шилжүүлсэн гэх асуудлаар цагдан хорьж, шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл бусадтай бүлэглэн Монгол Улсад хийгдэж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч ААН гэрээний хугацааг сунгуулах болон 2.9 сая ам.доллароор зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий ААН-д эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийг АТГ-аас шалгаж прокурор руу ийн шилжүүлэв.

Ташрамд дурдахад, АТГ шалгасан гэмт хэргийн шинжтэй нийт 130 гомдол, мэдээллийнхээ 23-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 21-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 1030 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 16 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 988 хэрэг шалгагдаж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button