"Тэргүүн Богд" дэвжээний бөхчүүд хугацаат цэргийн алба хаагчдтай өглөөний уулзалт хийжээ
Баянхонгор аймгийн "Тэргүүн Богд" дэвжээний бөхчүүд Зэвсэгт хүчний 339-р ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай өглөөний цай ууж, чөлөөт яриа өрнүүлсэн байна. Хугацаат цэргийн алба хаагчдын эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдар, ёс зүйн хүмүүжил, сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тус чөлөөт ярилцлагыг зохион байгуулсан байна.
Уулзалтын үеэр бөхчүүд өөрсдийн спортын замнал, сахилга бат, тэсвэр хатуужил, зорилгодоо үнэнч байх үзэл баримтлалын талаар туршлагаасаа хуваалцаж, хугацаат цэргийн алба хаагчдын сонирхсон асуултад нээлттэй хариулан, амьдралын үнэт зөвлөгөө өгчээ. Мөн үндэсний бөх, цэргийн албаны нийтлэг үнэт зүйл болох эх оронч үзэл, эв нэгдэл, хүндлэл, хариуцлагын талаар санал солилцож, залуу дайчдад урам зориг, итгэл өгсөн уулзалт болсон байна.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ тарган ашиггүй гахайнуудыг цэрэгт ядаж явуул