Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

ДАШТ-д АНУ-ын тоглогч улаан хуудас авсан тул “Domino’s” үнэгүй пицца хүргэж байна

Өнгөрсөн шөнө АНУ, Босни ба Херзеговинагийн шигшээ багууд хасагдах шатны тоглолтоо хийв. Тус тоглолтод АНУ 2:0 харьцаатай ялсан ч Фоларин Балогун улаан хуудас авчээ. ДАШТ эхлэхийн өмнө “Domino’s” сүлжээ ресторан АНУ-ын шигшээ багийн ямар нэгэн тамирчин улаан хуудас авбал фэнүүдийн сэтгэлийг дэмжихийн тулд үнэгүй пицца тараана гэж мэдэгдэж байснаа хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тодруулбал “Domino’s” тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 10-ны дотор урьдчилж бүртгүүлсэн фэнүүдэд 1 сая ам.доллар хүртэл пицца үнэгүй хүргэж өгөх юм. Тус сүлжээ ресторан албан ёсны Instagram хуудас дээрээ “Улаан хуудас авсан талаар яриад байх зүйл алга. Гэхдээ амлалт бол амлалт. Үнэгүй пицца фэнүүдийн сэтгэлийг зөөллөж, ялалтын амтыг улам сайхан болгоно гэж найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: North Jersey

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button