Их Британийн ерөнхий сайд: Хоёр багт, ялангуяа Испанид амжилт хүсье
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтод Фолклэндийн арлуудыг Аргентин эзэмшдэг гэх далбаа барьсан Аргентины тоглогчдыг “FIFA”-гаас шалгах санааг дэмжиж байгаа гэжээ. Үүнээс өмнө тус улсын Бизнесийн сайд Питер Кайл Аргентины тоглогчдыг “FIFA”-гийн дүрмийг зөрчсөн байж магадгүй учир шалгахыг уриалсан юм.
Аргентин, Английн тоглолтын үеэр зарим тоглогч Фолклэндийн арлуудыг Аргентинаар дууддаг нэршлийг бичсэн далбаа барьжээ. Стармерын хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар асуухад “Алтан дагина биднийх биш байж болох ч Фолклэндийн арлууд гарцаагүй биднийх. Энэ тал дээр бидний байр суурь огт өөрчлөгдөөгүй. Өөртөө засаглах нь арлын оршин суугчдын эрх, бид Фолклэндийн арлуудад өгсөн амлалтаасаа хэзээ ч буцахгүй” гэж хэлсэн байна.
Одоо Аргентин финалын төлөө даваа гарагийн /2026.07.20/ 03:00 минутад Испанитай тоглоно. Стармер хэнийг дэмжиж байгаа талаар асуухад түүний хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхий сайд хоёрт багт, ялангуяа Испанид амжилт хүсэж байгаа” гэжээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.