Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилнэ
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” ГХЯ-нд 2 дахь өдрөө үргэлжилнэ.
-Үндэсний спортын наймдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаан Хүй долоон худагт болж байна.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар сарын 3-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
-Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний 30 жилийн ойн баяр наадам болно.
-Төв аймгийн Баян суманд "Хаадын ундаа" айргийн баяр үйл ажиллагаа болно.
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. -Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.