Серби, Швед, Уэльс Инфантиног “FIFA”-гийн ерөнхийлөгчөөр дахин сонгохыг дэмжиж байснаа больжээ
Серби, Швед, Уэльсийн хөлбөмбөгийн холбоод “FIFA”-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантиног дахин ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжиж байснаа больж буйгаа мэдэгджээ. Тэднээс гадна Английн хөлбөмбөгийн холбоо ижил арга хэмжээ авах төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногт Инфантино “FFE” нэртэй охин компани хөрөнгө оруулагчийн тусламжтай байгуулж хөлбөмбөгийн ДАШТ зэрэг тэмцээний зохион байгуулах эрх олгох төлөвлөгөө танилцуулсан. Хөрөнгө оруулагчид дунд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерын ах болох Жошуа Кушнер гэх мэт хүмүүс багтаж байсан юм.
Энэхүү төлөвлөгөө хөлбөмбөгийн фэнүүд болох бүс нутгийн холбоодоос ихээхэн шүүмжлэл дагуулсан тул Инфантино цуцалсан билээ. Үүний дараа бүс нутгийн хөлбөмбөгийн холбоод Инфантинод итгэх итгэлээ алдсан гэж мэдэгдсэн юм. Тэгвэл одоо улс орнуудын хөлбөмбөгийн холбоод Инфантиног дахин ерөнхийлөгчөөр сонгогдохыг дэмжихгүй гэж мэдэгдэг эхэллээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.