“FIFA” гишүүдээсээ уучлал гуйж, Инфантиног ерөнхийлөгчөөрөө хэвээр үлдээв
“FIFA” лхагва гарагт /2026.08.05/ Мороккод хямралын уулзалт хийж, ерөнхийлөгч Жианни Инфантино удирдах албан тушаалтнуудтай уулзжээ. Тус уулзалтын дараа “FIFA” ДАШТ-ийн тодорхой хувийг хөрөнгө оруулагчдад зарах гэж байсандаа гишүүдээсээ уучлал гуйж, Инфантиног ерөнхийлөгчөөр хэвээр үлдээсэн байна.
Инфантиногийн төлөвлөж байснаар бол “FFE” нэртэй охин компани “FIFA” үүсгэж, хөлбөмбөгийн ДАШТ зэрэг тэмцээнийг зохион байгуулах эрх олгох байсан юм. “FFE”-гийн 20 хувийг Жошуа Кушнер гэх мэт хөрөнгө оруулагчдад зарах байдлаар 4.2 тэрбум ам.доллар босгохыг Инфантино хүсэж байжээ. Жошуа Кушнер бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерын дүү юм.
Уг төлөвлөгөөг хөлбөмбөгийн фэнүүд болон бүс нутгийн холбоод ихээхэн шүүмжилсэн тул Инфантино цуцалсан билээ. Тус шийдвэрийг “FIFA”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстрём хүртэл шүүмжилж, зайгаа барихыг оролдсон юм. Гэвч лхагва гарагийн уулзалтын дараа “FIFA” мэдэгдэл хийхдээ Инфантино Графстрём зэрэг удирдах зөвлөлийн бусад гишүүдийн дэмжлэгийг бүрэн хадгалж үлдсэн гэсэн байна.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.