Улс төрийн халуун сэдэв
Өргөн баригдаад 28 хоносон ч төсвийн тодотголоо баталсангүй
2026 оны төсвийн тодотголын төслийг өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр өргөн барьж, улмаар УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын эхний долоо хоногт хуралдаж, намрын чуулган хүртэл үргэлжилсэн. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг баталж, намрын чуулган эхлэнгүүт 2027 оны төсвийг хэлэлцэх чигтэй байв.
Гэвч 2026 оны төсвийн тодотгол өргөн баригдсанаас хойш 28 хоног өнгөрчхөөд байхад батлагдаагүй хэвээр байна. Төсвийн тодотголын гацаа үүссэн голлох шалтгаанууд нь,
- Ерөнхий сайд Н.Учралын ээжийн эзэмшдэг "Их засаг кинг" сургуульд 3.5 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн байсан нь задарч, маргаан дагуулав.
- Сөрөг хүчний зүгээс уг асуудлаар завсарлага авч, улс төрийн эсэргүүцлээ илэрхийлсэн.
- Эрх баригч намын хуваагдал гүнзгийрч, ХЗДХ-ийн сайдаа огцруулж, шинээр томилох процесс өрнөлөө.
Энэ долоо хоногт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажлын айлчлал хийх бөгөөд парламентаар тодотголыг батлах хэлэлцүүлэг үргэлжлэн явагдах юм. Тодотголыг баталсны дараа парламент ирэх оны төсвийн төслөө хэлэлцэхээр мөн хүлээгдэж байна.
Г.ИТГЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.