Шатахуунд иргэд нь ДУГААРЛАЖ, төсвийн тодотгол парламентаар хэлэлцэх цагаар Г.Дамдинням, З.Мэндсайхан нар Япон явжээ
Өнгөрсөн долоо хоногоос нэг хэсэг саараад байсан шатахууны дараалал дахин үүсч, энэ хэрээр замын замын түгжрэлд ч үлэмж нөлөө үзүүлсээр байна. Өглөө, оройн цагаар хотын аль ч цэгт шууд дамжуулалт хийсэн шатахуны дараалал огт буураагүй хэвээр байгаа юм. Иргэдийн ийм зүтгү, бухимдалтай үеэр шатахууны асуудал эрхэлсэн сайд нь Ерөнхий сайд Н.Учралыг дагаж, Японд улсад айлчилж явна.
Мөн өргөн баригдаад 28 хонож буй, ээлжит бус ба намрын чуулган дамнан хэлэлцэгдэж байгаа төсвийн тодотголыг энэ долоо хоногт парламентаар хэлэлцэнэ. Гэтэл төсвийн тодотголын парламент дээрх хэлэлцүүлэгт Засгийн газар талаас гол хариултыг өгөх учиртай Сангийн сайд З.Мэндсайхан мөн Япон явжээ.
Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын зүгээс "Төсвийн тодотголоо баталж, цалин тэтгэврээ нэмэх гэтэл АН болоод манай намын зарим нөхөд чуулганы ирцээ бүрдүүлэхгүй байна. Тэд өргөсөн тангарагаа биелүүлэх учиртай" гэсэн шаардлага тавьж байв.
Энэ шаардлагаа олон нийтийн дэмжлэгт оруулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учрал захуудаар хэсч "Би тэтгэвэр яадаг ч байсан нэмнэ" хэмээж явсан юм. Гэтэл яг хэлэлцэх гэтэл Засгийн газрын гишүүдийнх ихэнх Япон явчхаад байгаа нь энэ.
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь айлчлал олон нийтийн шүүмжлэлийг хүлээсээр байна.
- Н.Учрал Засгийн газрын тэргүүний хувиар, УИХ-ын гишүүд, сайд нар, хэвлэл мэдээлэл тэргүүтэй 56 хүнийг Төсвийн зардлаар,
- МАН-ын даргын статусаар 21 аймаг, 9 дүүргийн намын үүрүүдээс 53 хүнийг МАН-ын санхүүжилтээр авч явсан байна.
Ингэснээр намрын улиралд гадна, дотны аялагчдын хөлд дарагддаг, дэлхий дахинаа аялахад өндөр зардалтай эрэмбэлэлд багтдаг Японд 120 хүний бүрэлдэхүүнтэй баг дагуулж очсон дүрээр Н.Учралд нэрлэгдээд буй.
Дотоодод инфляци 10 хувь хэдийнэ давж, ААН-үүд татварын өрөөсөө үүдэн олноороо дансаа хаалгаж, шатахуун тасран, парламент хуралдаж чадахгүй нөхцөл байдал дунд Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга, сайд нар ийн тансаглаж яваа нь яах аргагүй шүүмжлэх өнцөг билээ.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ajilaa xiigeechee uun japan,Zarim ix xurliin gishuud n switsaar yavaad ogson gen, yu xiij shal demii mongo urj yavaad bn aa.Tarval taaran,Iljegnii chixend alt xiisench,us xiisench ijilxen gej endee.