НИЙГЭМ
Дэлгүүрийн ажилтныг хутгалж, хүнд гэмтээсэн этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах сүлжээ дэлгүүрийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг энэ оны наймдугаар сард бүртгэгджээ.
Тодруулбал, үл таних эрэгтэй тухайн ажилтанд шалтгаангүйгээр халдаж, зэвсгийн чанартай зүйлээр цээж болон гуяны хэсэгт нь дөрвөн удаа хутгалсан байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Б нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ уг хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
Улмаар холбогдогч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Д.МАРАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.