ХУУЛЬ

Машин хулгайлж, худалддаг гэр бүлийг илрүүлжээ

2020 оны 04-р сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1-р байрны хойд талын ил зогсоол дээрээс 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашин хулгайд алдсан гэх мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлан 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн 05 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 905 дугаарын хашааны үүднээс олж тогтоосон байна.

Улмаар тээврийн хэрэгсэлийг хулгайлсан этгээдүүд нь гэр бүлийн харилцаатай Н.Ч /27, настай,эр/, Э.У / 32 настай.эм / нар нь бүлэглэн үйлдэж уг автомашины арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах зорилготой байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн үзлэгээр эзэмшигч нь тодорхойгүй 97-82 УНД, 73-85 УНО, 07-21 УБӨ, 24-47 УНЗ , 50-93 УНЛ 25-28 УНЛ, 98-09 УНТ улсын дугаарууд хураагдсан ба эдгээр номерууд нь хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл байж магадгүй байх тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хуучин тээврийн хэрэгсэлийг худалдан авахдаа арлын дугаарт нь өөрчлөлт орсон эсэхийг сайтар шалгаж авто тээврийн оношилгоонд оруулж худалдан авалт хийх мөн тээврийн хэрэгсэлийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс тээврийн хэрэгсэлийг гэрэлтүүлэг, хараа хяналттай , харуул хамгаалалттай газар байршуулан хэвшээрэй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
хохирогчид
хохирогчид

Шонд өлгөж шоронд хатаасугай

Зочин
Зочин

mahadgui gj y yraid bn hulgaid aldgdcn mashinuud tanaid nomer n buygeltei baidggui umuu ene ene olon nomer xaanac avcn baih uu hen burygel nomer ugdug bilee tanaih l ugdg bz de

Зочин
Зочин

Эхлээд зөв бич дараа нь олон юм ярь

Back to top button