ХУУЛЬ

Бага насны хүүхдүүд 40 орчим автомашин хулгайлжээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2019 оноос 2020 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг нийслэл хотын нутаг дэвсгэрээс хулгайлсан гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдан шалгагдаж байсан насанд хүрээгүй дөрвөн этгээд дахин гэмт хэрэг үйлдэснийг илрүүлжээ.

Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн бусдын  30 орчим тээврийн хэрэгслийг хулгайлсан насанд хүрээгүй этгээдүүд болох А, Б, З, У нар нь 12-15 настай хөвгүүд аж. Тэд сургуулийн насных боловч хичээлд явдаггүй. Бусдын нөлөөнд автан он хуучирсан тээврийн хэрэгслийг хулгайлжээ.

Уг этгээдүүд батлан даалтад шалгагдаж байх хугацаандаа дахин нийслэл хотын нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргосон байсныг алба хаагчид дахин илрүүлсэн байна. 

Шалгалтын ажиллагаагаар дахин нийт арав орчим тээврийн хэрэгслийг хулгайлж дөрвөн автомашиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус орхиж зам тээврийн осол хэрэг үйлдэж мөн хэргийн газраас зугтаасан байжээ.
Уг хэрэгт Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалтын ажиллалааг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button