Нийгмийн

Ж.Эрдэнэбат, А.Адъяасүрэн нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү

Өчигдөр УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнд үнэмлэхийг нь гардуулсан. Удахгүй УИХ-ын чуулган хуралдаж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөнө. Гэвч тэдгээр гишүүдийн дунд авилга хээл хахуулийн болон албан тушаалын хэрэгт холбогдсон, өдгөө АТГ-д шалгагдаж буй гэх хоёр хүн бий.

Тэдний нэг нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутгагдан өдгөө хоригдож буй. Ирэх долдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг гэм буруутай эсэхийг нь хэлэлцэхээр товлосон билээ. Гэсэн хэдий ч тэрбээр хоригдож байхдаа УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан бөгөөд СӨХ-оос түүнийг суллагдсаных нь дараа гишүүний үнэмлэхийг нь албан ёсоор олгохоо мэдэгдсэн. Гэвч хэрэв шүүхээс Ж. Эрдэнэбатыг гэм буруутай хэмээн үзвэл, УИХ түүнийг гишүүнээс түтгэлзүүлэх эсэхийг шийдэх хэрэгтэй болох юм.

Харин Баянхонгор аймгаас сонгогдсон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан А.Адъяасүрэнгийн хувьд албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгагдаж буй аж.

Тэгэхээр удахгүй болох шүүх хурал болох АТГ-ын шийдвэрээс хамааран Ж. Эрдэнэбат болон А. Адъяасүрэн нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нь шийднэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Иргэн
Иргэн

Анхнаасаа хүнээ олж нэр дэвшүүлэхгүй яасийн бэ заавал нэг хэл амтай юм хийх хэрэг байсийн юм уу

Back to top button