Нийгмийн

С.Одонтуяа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа өнөөдөр (2020.09.01) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Х.Кобаяши найм дахь удаагийн Улсын Их Хуралд дэд даргаар сонгогдон ажиллаж байгаад нь баяр хүргээд ажлын амжилт хүслээ.

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр улсын парламент болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, дэлхийн улс орнууд “COVID-19” цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед Япон Улсын Засгийн газраас манай улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархалтай байгаа илэрхийлээд хоёр талын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Х.Кобаяши Япон, Монголын найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа нотлоод худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Мөн 2022 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлыг эхлүүлэхээр холбогдох байгууллагуудтай санал солилцож эхэлсэн талаар дурдав.

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг тэлж, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Saran
Saran
2020-09-01 17:39

Ene g###g nohoid yashkad uur chadah ajil bnu chamd yuh d ireheeree hvn doromjlono muruuruu bna gej bhgvi z##l chi

Холбоотой мэдээ

Back to top button