Нийгмийн

Шивээхүрэн-Сэхээ боомт маргаашаас 08:00-20:00 хүртэл ажиллана

Шивээхүрэн-Сэхээ боомт маргааш /2020.09.01/-ноос эхлэн 08:00-20:00 цаг хүртэл цайны цаггүй ажиллахаар болсон аж. Тус боомтоор өдөрт дунджаар 700-800 машин нүүрс экспортоор гарч байсан бол ажиллах цагийг нэмэгдүүлснээр 800-900 машин нүүрс гаргах боломжтой болох байна.

Өнгөрсөн сарын 26-нд Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаатай онлайн видео хурлыг зохион байгуулсан. 
Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтууд, тэдгээрийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button