Нийгмийн

Хуулийн цоорхойг овжноор ашиглагсад “Цахим гав”-аар гэмт үйлдлээ өөхшүүлэх үү

Өнгөрөгч есдүгээр сарын 16-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хөнгөн ялаар шийтгүүлсэн, тодорхой хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулсан иргэдийг электрон гавны тусламжтай цахимаар хянах шинэ тогтоолыг баталсан. Ингэснээр хорих зардлыг бууруулах, цаашлаад ялтны эрх зүйн орчныг сайжруулах, сурч боловсрон гэр бүлтэйгээ хамт байх боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцоолсон аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эл хуулийн хэрэгжилт болон хяналтын тухай:

“Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан. Ингэхдээ цахим бугуйвчийг тухайн иргэний гарт, эсвэл хөлд зүүж, хянах болно. Гав нь кодоор лацадсан учир таслах, тайлах боломжгүй. БНХАУ-аас хамгийн хямдаар цахим гав худалдаж авах санал гарсан. Гав камергүй. Байршил тогтоох, цэнэгийнхээ хэмжээг дамжуулах гэсэн хоёр төрлийн мэдээлэл өгнө.

Энэ гав нь гар утасны сүлжээтэй газарт л ажиллах боломжтой. 2021 оны нэгдүгээр сараас эхлэн хөнгөн ял буюу анх удаа, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн зорчих эрхийг хязгаарлан цахилгаан бугуйвч зүүлгэх бөгөөд ингэснээр эхний хагас жилд 1081 хүнийг энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна. Уг ялыг хэрэгжүүлснээр хорих зардлыг бууруулах бөгөөд одоогийн тооцооллоор 3 тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой” хэмээн хэлсэн.

-ГЭРИЙН ХОРИОНД БАЙЛГАХ ЯЛЫГ ЭДЛҮҮЛЭХЭД 4.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ-

Эл хууль нь гэнэт л хэлэлцэгдээд батлагдсан зүйл биш. Өөрөөр хэлбэл 2015 онд Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, улмаар есдүгээр сарын 29-нд тухайн үеийн Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар батлагдсан.

Гэвч гэрийн хорионд байлгах ялыг эдлүүлэхэд шаардагдах программ хангамж, бусад хэрэгслийг авахад 1.7 тэрбум төгрөг, электрон гав буюу цахим бугуйвчийг авахад 2.7 тэрбум төгрөг шаардлагатай гэгдэж байсан тул төсөв мөнгө нь шийдэгдэхгүй байсаар хэрэгжилт нь хоёр ч удаа хойшилсон билээ. Харин энэ жилийн хувьд төсөв мөнгө болон бусад гарц гаргалгааг эрэлхийлж, боломжтой хэмээн үзсэнээр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг хэрэгжүүлнэ гэдгээ ийн зарласан нь энэ.

-ТАВ БОЛОН ТҮҮНЭЭС ДООШ ХУГАЦААГААР ХОРИГДОХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ГЭНЭ-

Уг ялыг санамсаргүй байдлаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эсвэл авто машины осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд онооно гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн билээ. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд тусгагдсан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хуульд:

  • 1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
  • 1.1.зодсон;
  • 1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; 
  • 1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;
  • 2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;
  • 2.3.таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заасан байдаг.    

Үүнээс харахад “Цахим гав”-аар яллагдах хүмүүс хүмүүжих бус эсрэгээрээ хүчирхийллээ үргэлжлүүлэн үйлдсээр байх магадлал өндөр. Уг ялын хохирогчид нь мэдээж тэдний гэр бүл, үр хүүхэд. Харгис хэрцгий нь дэндсэн, хүчирхийлж зоддог нэгнээ зориг гарган шийтгүүлэвч, өнөөх гэмт этгээдтэй эргээд л хамт байх шаардлага гарна.

Хуульд тухайн этгээд хохирогчийн биед зүй бусаар халдсан, зодсон, тарчлаасныг л гэмт хэрэг хэмээн үздэг. Гэвч “цахим гав”-аар яллуулах этгээд, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх хугацаандаа үйлдлээр биш ч үгээр доромжлох, сэтгэл зүйн дарамтад оруулсаар байвал үүнийг хуулийнхан хэрхэн хянаж, зохицуулах вэ.

-“ЦАХИМ ГАВ” НЬ АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛИЙН ЯЛТАЙ НӨЛӨӨ БҮХИЙ ЭРХМҮҮДЭД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХ УУ-

Нөгөөтээгүүр улсын төсвийн мөнгийг ханатал идэж, авилга хээл хахуулийн хэргээр яллагдсан хэр нь “Залилан” хийсэн хэмээн 2-3 жилийн ял аваад хэргээ хаалгах нөлөө бүхий эрхмүүдэд “цахим гав” давуу байдал олгох магадлал өндөр.

Өөрөөр хэлбэл, тэд хуулиас гадуурх хууль бус мөнгөний ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой гэсэн үг. Хэдийгээр тухайн цахим гавд уулзаж болохгүй хүн, явж болохгүй газрын маршрутыг тохируулах ч, уг хоригд ороогүй хэн нэгнээр хууль бус мөнгө дамжуулах зэргээр бохир ажлаа үргэлжлүүлэн хийх давуу байдлыг олгох зэрэг эрсдэл харагдана. Энэ тухай тодруулахаар Хууль зүй дотоод хэргийн яамны ажилтантай холбогдоход:

“Цахим гав буюу Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжих болоогүй байгаа. Уг ял нь дэлхийн маш олон орнуудад туршигдаж, амжилттай хэрэгжээд явж байна. Мэдээж үүнийг ялыг хэрэгжүүлэхийн тулд гарч болох бүхий л эрсдэлийг тооцоолж, судалгааг хийсний дараа танилцуулсан. Үүнд саар гэхээсээ илүү давуу талтай, боломжтой зүйлс нь олон. Удахгүй яамны зүгээс албан ёсоор дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно” гэсэн юм.

Харин цагдаагийн байгууллагаас тодруулга авахаар холбогдоход:

“Хэрэгжиж эхлээгүй ялын тухай манайхаас мэдээлэл өгөх боломжгүй” хэмээх хариултыг өглөө.

-ТУС ЯЛ НЬ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ, БИЕ ДАВХАР, НАСАНД ХҮРЭЭГҮЙ, ӨНДӨР НАСТАЙ ЯЛТНУУДАД ШИНЭ БОЛОМЖ ОЛГОНО-

Нөгөөтээгүүр уг ял нь анх удаа, санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн бие давхар, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд, шинэ аавууд, насанд хүрээгүй хүүхдүүд, өндөр настнуудад хайртай хүмүүсийнхээ дэргэд тав тухтай байх боломжийг олгох юм.

Мөн өсвөр насны хүүхдүүдийг цаашид сурч боловсрох, гаргасан алдаагаа давтахгүй байх, засран хүмүүжихэд эерэг нөлөөг үзүүлж болно. Иймд уг ялыг хэрэгжүүлэхдээ “ХӨНГӨН ЯЛ” гэснийг илүү задалж, тодорхой цинзүүртэй байлгах нь оновчтой.

-ЦАХИМ ГАВ”-ЫГ ДЭЛХИЙН 60 ГАРУЙ ОРОНД АШИГЛАЖ БАЙНА-

Анх Израиль улсад “цахим гав”-ны систем үүсгэснийг АНУ-ын “3М” компани худалдан авч хөгжүүлж байжээ. Орчин үед уг “цахим гав”-ыг 60 гаруй оронд өргөнөөр ашигладаг. “Цахим гав”-ын хяналтын системийг АНУ анх нэвтрүүлсэн бөгөөд статистик мэдээгээр АНУ, ОХУ, БНСУ, Франц, Тайвань, БНХАУ зэрэг дэлхийн 100 мянга орчим гэмт хэрэгтэн цахим гаваар “зорчих эрхээ хязгаарлуулах ял”-ыг авдаг аж. Тэдгээр улс орнууд цахим хяналтыг дараах шат дарааллын дагуу гүйцэтгэдэг байна.

  • ШШГГ-ын ажилчид шүүхээс гаргасан тогтоолын хувийг ирүүлнэ
  • Гэрийн хорионд ял эдлэх ялтанг байцааж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ
  • Байнгын оршин суугаа хаяг, албан газар, хамаатан, найз нөхдийн тухай мэдээллийг бүртгэнэ.
  • Эрүүл мэндийн үзлэгт оруулна
  • Тухайн этгээдэд цахим гавыг зүүж хяналтын програмд бүртгэнэ.
  • Хяналтын төвөөс зорчих бүс хязгаарыг өөрчилж, анхааруулгыг мэссэжээр өгөх, шууд утсаар ярих зэрэг үйлдлүүдийг зайнаас удирдан явуулна.
  • Гавыг хууль бус үйлдэл хийж тайлахыг оролдсон, тогтоосон бүсээс оргон зайлсан, санаатайгаар удаа дараа төхөөрөмжөөр цэнэглээгүй зэрэг үйлдэл гаргах бүрд хяналтын төвд түгшүүрийн дохио ирж байна.
  • Хугацаанаас өмнө суллах, хугацааг сунгах, хорих ялаар сольж шийтгэх зэрэгт хяналтын хорооны тогтоол гүйцэтгэгч мэдээллийн санд орсон мэдээлэлд үндэслэн прокурорт хүсэлт гаргана.

Гэрийн хорионд эдлэх ялын хугацаа дууссанаар “цахим гав”-наас чөлөөлж, хэрэг бүртгэлтийн хэргийг архивд явуулан, хяналтын төвийн жагсаалтаас хасалт хийнэ.

-ТӨГСГӨЛИЙН ОРОНД ДҮГНЭЛТ-

“Цахим гав”-ын хэрэгжилт болон дэлхийн бусад орнуудад уг ялыг хэрхэн гүйцэлдүүлдэг тухай олон талын мэдээ, мэдээллийг хүргэхийг зорилоо. Үүнээс анзаарахад уг ялыг хэрэгжүүлэх гэмт этгээдийг зөв сонгох, цаашлаад дотоод хяналтдаа анхаарч ажиллавал, дээр дурдсанчлан хорих зардлыг хэмнэх, ялтныг хөгжүүлэх, нийгэмших эрхийг нь олгох зэргээр давуу байдал олон харагдав. Гэвч нөгөөтээгүүр “Хуулийн цоорхой”-г овжноор ашиглагсад, “цахим гав”-аар гэмт үйлдлээ нуун дарагдуулж, хөшигний цаадах хөлжих ажлаа цэвэрхэн хийх боломжоор хангагдана.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2020-09-18 09:26

Байнгын харлуулагч нар байхымаа.

Иргэн
Иргэн
2020-09-18 10:43

Улс эх орноор дүүрэн Хятад болон гадна дотрын луйварчид дүүрчихсэн газар нутгийг минь ухаж сүйтгээд ҮАБ-д зан�##�хийлээд байна сайд гуай тэд нарыгаа хянаач! Ард түмнээ хянана барина гээд хуцаж байхаар! Харийнхан даам гараад байна хэний т�##�д үйлчлээд байгаа нохой вэ чи!!!

Зочин
Зочин
2020-09-18 15:33

Цахим гав зүүцгээж гоёчих юм байна л даа. Бараг хүн амынх нь дөрөвний нэг нь зүүнэ гээд л бод доо.

Зочин
Зочин
2020-09-19 06:32

Нямбаатараа чи их л олон хогийн юм хийж бгаа шуу. 14 охиныг насанд хургэж хучиндэж болно. Цагаан захтангуудын авилга �##�бан туша�##�тнуудыг шийтгэсэн нэртэй гэрээр нь амраах юм сжтгэж байв�##� хожим нь чи амаа бариваа. МАНгарууд ЖДУ хулгайчидаа бугдийг нь сайд болгочих юмаа. Дараагийн сонгуульд хоггуй арчигдаж хийсэн гэмт хэргийнхээ ярлыга чанга хуртэнэ гэдгээ битгий мартаарай. Сонгуулиас емне ч та нар коммунистууд унах байх шуу.

Зочин
Зочин
2020-09-19 11:47

ene neg huzuuvch zuudeg kino baidagdaa terniig arai l olon udaa uzchihsiinbishuu

mongol
mongol
2020-09-20 00:30

Heniig buguivch zuulgeed gert n amraah geed bna aa p###a mine Nuguu tsagaan zahtanuud avilgach ard tumnii tatvariin mungu hulgailagch nariig uu hymdhan condom

cialis order online
cialis order online
2021-10-29 20:36

Viagra Eccitazione

safe alternative to viagra
safe alternative to viagra
2021-11-04 15:42

Propecia For Scalp

Lasix
Lasix
2021-11-05 12:02

Acheter Levitra En Fr

Propecia
Propecia
2021-11-06 11:40

Propecia Heart Beat

levitra vs viagra side effects
levitra vs viagra side effects
2021-11-09 15:08

Propecia M#laga

Prednisone
Prednisone
2021-11-13 12:27

Viagra E Dieta

Stromectol
Stromectol
2021-11-13 23:39

Prezzo Cialis Levitra

what is priligy
what is priligy
2021-11-15 00:11

Where To Buy Tretinoin Cream

plaquenil hydroxychloroquine
plaquenil hydroxychloroquine
2021-12-04 09:12

Viagra 100 Mg Keine Wirkung

neurontin for nerve pain
neurontin for nerve pain
2021-12-05 21:41

Order Now Macrobid Bacterial Infections Amex Accepted

cialis on line
cialis on line
2021-12-10 01:22

ajanta pharma kamagra

gabapentin drug class
gabapentin drug class
2021-12-10 12:37

tadalafil india

Холбоотой мэдээ

Back to top button