НийгмийнНИЙГЭМ

Насанд хүрээгүй 22 охины биеийг хүчээр үнэлүүлж байсныг илрүүлжээ

Эрдэнэт хотоос насанд хүрээгүй гурван хүүхэд Улаанбаатар хотод ажил хийхээр ирснийг далимдуулан Х гэгч этгээд хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг явуулж байсныг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ. Мөн иргэн Б насанд хүрээгүй охидыг удаа дараа цахим хаягаар нь олзлон, зураг, бичлэгийг нь тараана гэж сүрдүүлэн, биеийг нь үнэлүүлж байжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар “ЭЦГ-аас өнгөрсөн хугацаанд 29 холбогдогчтой, 76 хохирогчтой 23 гэмт хэргийг илрүүлсэн. Эдгээр 76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхэд байсан.

Садар самууныг сурталчилсан, биеэ үнэлэх үйлдлийг зохион байгуулсан нийтдээ 28 цахим хуудсыг хаалгах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Мөн Энэ хүрээнд 42 буудлыг хаалгах саналыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-18 16:26

Сайн байна. Гэхдээ гэмт этгээдүүдэд зөвхөн хэдхээн төгрөгөөр торгох ял өгөх биз. Учир нь Нямбаатар 14тэй гээд нэг юм яриьдаг биз дээ? х эхх хэ

Холбоотой мэдээ

Back to top button