Нийгмийн

Хороодын албан хаагчид харилцан суралцаж, туршлага солилцлоо

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сан хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр сайн туршлага, тэргүүний арга барил, аргачлалыг нээн илрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум” боллоо.

Форумд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон есөн дүүргийн 171 хорооны төлөөллүүд оролцлоо.

Харилцан суралцах арга зүйг ашиглан “Сайн туршлага тодорхойлох, танилцуулах түгээн дэлгэрүүлэх” хэлэлцүүлгүүдийг хороо, дүүргийн хэмжээнд өнгөрсөн долоодугаар сарын  2-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 144 хороо өөрсдийн сайн туршлагаа ирүүлжээ.

Үүнээс Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо “Төрийн үйлчилгээ ба QR код”
        Налайх дүүргийн VII дугаар хороо “Аяны богц-танайд хоноё” цүнхний аян
        Баянгол дүүргийн XIII дугаар хороо “Орцны Арт”
        Баянзүрх дүүргийн V дугаар хороо “Иргэдэд онлайнаар үйлчлэх нь”
   Чингэлтэй дүүргийн V дугаар хороо “Тархиа ухъя”  зэрэг таван сайн туршлага нийслэлийн хэмжээнд тэргүүн туршлагаар шалгарчээ.

Хан-Уул дүүргийн XX дугаар хороо нь 10.000 гаруй хүн амтай, дийлэнх хувь нь залуу иргэд байдаг аж.  Энэ ч үүднээс төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, түргэн шуурхай цахимаар хүргэх зорилгоор “Төрийн үйлчилгээ ба QR код” туршлагыг эхлүүлжээ. Хорооны өрх бүрт QR код тараасан бөгөөд гар утсаа ашиглан хорооноос үзүүлдэг төрийн зургаан үйлчилгээг цаг алдалгүй авч байна гэдгийг тус хорооны засаг дарга А.Отгон-Эрдэнэ онцоллоо.

Мөн Сонгинохайрхан дүүргийн XXII дугаар хороо нь хорооны иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Хорооны номын сан”-г өнгөрсөн гуравдугаар сард байгуулжээ. Одоогоор тус хорооны номын сан 2.000 гаруй номтой. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 100 гаруй иргэн гэрээр ном авч уншсан байна. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button