БОЛОВСРОЛНийгмийн

Биеийн тамирын хичээлийг дөрвөн цаг болгоно гэдэг ХУДАЛ гэв

Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын хичээлийн цагийг ХОЁР бус ДӨРӨВ болгох тухай мэдээлэл түгээд байна.

Тодруулбал, есдүгээр сарын 18-нд болсон БШУЯ-ын хуралдаанаар улсын бүх ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамир хөгжлийн хичээлийг хоёр цаг буюу 80 минут бус дөрвөн цаг буюу 160 минут болгож нэмэгдүүлэх санал гаргалаа. Уг санал ирэх долоо хоногт болох ээлжит хуралдаанд дэмжигдвэл, ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн мэдээлэл цацагдаад байна.

Иймд бид энэ мэдээлэл үнэн бодит эсэх талаар БШУЯ-наас лавлахад:

“Биеийн тамирын хичээлийг дөрвөн цаг болгох чиглэл, асуудал яригдаагүй. Энэ хичээлийн жилд хуучин журмаараа буюу хоёр цаг хичээллэдгээрээ хичээллэнэ” хэмээх хариултыг өглөө.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button