Нийгмийн

НӨАТ-ын III улирлын буцаан олголт ИРЭХ САРД иргэдийн данс руу орно

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа. Гуравдугаар улирлын буцаан олголтыг “Аравдугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ” гэсэн мэдээллийг Татварын ерөнхий газраас өглөө.

Тиймээс иргэд НӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны өдөрт багтаан амжиж бүргүүлэхийг санууллаа.

Эхний улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ. Харин II улиралд 901 гаруй мянган иргэн 38.2 тэрбум төгрөг авсан байна.  Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авдаг тухай тооцоог Сангийн яам хийжээ. Түүнчлэн НӨАТ-ын баримт олгохгүй ААН-ийн мэдээллийг 1800-1288 утсанд мэдээлэх үүрэгтэй байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button