НИЙГЭМ

Жил бүр угаарын хийн хордлогоор 20 гаруй хүн нас бардаг

Жил бүр угаарын хийн хордлогын улмаас 2500 хүн эмнэлэгт хандаж, 20 гаруй хүн амь насаа алддаг гэсэн судалгаа бий. Энэ эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдтэй хамгийн ойр ажилладаг өрхийн хяналтын ажилтнуудын угаарын хийн эрсдэлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас, эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө мэдээллийг өгөх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран “Зөвлөмжийг дагая – Зөв хийе” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Өнөөдрийн байдлаар нийслэл хотод галлагаа хийдэг 200 мянга гаруй айл өрхүүд байна. Эдгээр өрхүүдэд 200 айл тутамд нэг багийн 10 хүн хяналт тавин ажиллаж байгаа. Намрын галлагааны үе эхэлсэн байгаа энэ үед 4200 хяналтын ажилтны ажлыг эрчимжүүлэх, угаарын эрсдэлд өртөж байгаа айл өрхүүдийн гаргаж байгаа алдаа, дутагдлыг сэрэмжлүүлэх, нэг ч иргэний амь насыг эрстүүлэхгүйн төлөө өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа” гэв.

Орон тооны бус өрхийн хяналтын 4200 гаран ажилчид өнөөдөр ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, өвлийг өнтэй давах зөвлөгөө, мэдээллээр ханган, ажиллаж байна. Мөн тэд өрхүүдийн яндангийн хөөлөлт, ханын пийшин, зуухны аюулгүй байдал, бүрэн бүтэн эсэхэд шалгалт хийхээс гадна түүхий нүүрс түлэх тохиолдлуудаас сэргийлэн хяналт тавьж ажилласаар байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, иргэдийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг энэ сарын 1-нээс улс орон даяар эхлүүлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 12000 гаруй иргэнд яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 5000 айлын янданг хөөлөөд байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-30 12:31

Энэ тоог 0 болгомоор байна. Өвчин биш. Сайн анхаарв�##� ингэж үхэхгүй байх боломжтой.

Холбоотой мэдээ

Back to top button