Нийгмийн

Шатахуун тээвэрлэж явсан “Норд-1310” загварын зүтгүүрийн чиргүүл салж замын хажуу руу унажээ

Сэлэнгэ аймгийн “Баянгол” сумын төвөөс урд зүгт 15 км-т байрлах “Хараа” багийн “Баянцогтын даваа” гэдэг газар 2.3 тонн шатахуун тээвэрлэж явсан “Норд-1310” загварын зүтгүүрийн чиргүүл салж авто замын хажуу руу унажээ.

Тодруулбал, “Хан жаргалант” ХХК-ийн эзэмшлийн “Норд-1310” загварын зүтгүүрийн чиргүүл Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 2.3 тонн шатахуун тээвэрлэж явсан байна. Тухайн авто машины зүтгүүрийн чиргүүл зүтгүүрээс салж авто замын хажуу руу унасан тухай дуудлагыг өчигдөр 19:35 цагт өгчээ.  

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 20:13 цагт очиж, дөрвөн цаг 50 минут ажиллаж, чиргүүлийг татан босгосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button