Нийгмийн

Орхон голд осолдсон байж болзошгүй ахмадуудыг хайж байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 настай эрэгтэй А, 64 настай эрэгтэй С нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар  08.18-08.31-ний өдөр, 09.12-09.18-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь 10.03-ны өдөр гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 10.04-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг анх осолдсон газраас “Тавтын пост” хүртэл 45 км-т, 2 дугаар бүлэг Төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 25 км-т тус тус завиар “Орхон” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button