НИЙГЭМ

Өнөөдөр 00.00 цагаас өмнө амжиж НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Үүгээр гуравдугаар улирлын буцаан олголт иргэдийн дансанд шилжиж эхлэж гэж байгаа тул төлбөрийн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt.mn-д бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд 901,615 иргэнд 38.2 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар,

  • нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.

Лавлах утас: 1800-1288

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button