УЛС ТӨР

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү ӨНӨӨДӨР ирнэ

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн манай улсад айлчлах айлчлал өнөөдөр /2020.09.10/ албан ёсоор эхэлнэ.

Тэрээр бусад улс орнуудтай айлчлал товлолгүй, зөвхөн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй нь энэ юм байна. Мотэги Тошимицү айлчлалын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсад тав дахь удаагаа айлчлах гэж байгаа нь энэ.

Мөн айлчлалын хүрээнд Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авахаар болсон тухай өчигдөр /2020.10.08/ УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн.

Мотэги Тошимицү 1993 оны бүх нийтийн сонгуульд Японы Шинэ намыг төлөөлж өөрийн төрөлх Точигийн V дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсон. 1995 онд Либерал-Ардчилсан намд элссэн. Ерөнхий сайд Койзуми Жуничирогийн үед 2002 онд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд сайдаар ажиллаж байв. Мөн Шинзо Абэ 2012 онд түүнийг Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдаар томилсон. Харин 2019 оны есдүгээр сарын 11-нд ерөнхий сайд асан Шинзо Абэгийн Засгийн газрын Гадаад хэргийн сайдаар сонгогдсон. Японы шинэ ерөнхий сайд Сүга Ёшихидэ есдүгээр сарын 16-нд томилогдохдоо түүнийг Гадаад хэргийн сайдаар хэвээр нь үлдээсэн юм. Тэрээр Токиогийн их сургуулийг төгсөөд “Marubeni” худалдааны компанид 1978-1980 онд ажилласан. Харвардын Жонн Кеннедигийн нэрэмжит Төрийн захиргааны сургуулийг нийтийн улс төрийн магистраар төгсч, 1983 онд “Yomiuri Shimbun” сонинд улс төрийн сурвалжлагчаар ажиллаж байлаа. Түүний АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн тохиролцоог нь өндрөөр нь үнэлж “Японы Трампын шивнээч” хэмээн хочилдог аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МИНИЙ Л САНАА ШҮҮ, УУЧЛААРАЙ
МИНИЙ Л САНАА ШҮҮ, УУЧЛААРАЙ
2020-10-09 08:47

Зовох цагт нөхрийн чанар.

Холбоотой мэдээ

Back to top button