Нийгмийн

Ослоор 11 сар, 2 настай хүүхдүүд гэмтэж, хоёр хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн гурав хоногийн хугацаанд 1349 дуудлага ирсэн байна. Түүнээс зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтжээ.  Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.10.06-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөж,   9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон.

2020.10.07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Говьсүмбэр аймаг, Баянтал сум аймгийн төвөөс 50 км асфальтан замд  Toyota corolla маркийн Т жолоочтой автомашин онхолдож, жолооч 32 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.

2020.10.07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сумын 5-р баг “Түшмэл” гэх газар сумын төвөөс урд зүгт 52 км  шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, зорчигч 41 настай, эрэгтэй М-н амь нас хохирсон.

2020.10.08-ны өдөр 12:20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар сумын төвөөс баруун урагш 25 км-т асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч  36 настай, эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй,  Э, 2 настай, эмэгтэй Э нарын 3 хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А, 25 настай эмэгтэй, М нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.10.08-ны өдөр 19.10 цагийн орчимд Увс аймаг, Өндөрхангай сум “Хүрэн” гэх газар сумын төвөөс зүүн урагш 38 км газарт асфальтан замд Nissan sunny маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.

2020.10.09-ний өдөр Ховд аймгийн, Алтай сум “Улаан ам” гэх газар сумын төвөөс урагш 8 км шороон замд УАЗ-469  маркийн автомашин онхолдож жолооч 56 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 141 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-09 14:37

зам нь тэгш байхаар хурдлаад үхээд байх юм. дондгортой байхаар там гээд хараагаад байх юм. �##�иваа зүйлээ тооцож бай л даа. шроон замаараа баймаар юм биш үү?

Холбоотой мэдээ

Back to top button