УРЛАГ

“The Woman” Зүүн Европын олон улсын кино наадмын хоёр төрөлд өрсөлдөнө

“Choi Hainzan” фильм продакшны анхны уран бүтээл “The Woman” уран сайхны кино Зүүн Европын олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч,  хоёр шагналд нэр дэвшжээ.

Тодруулбал, Гадаад хэл дээрх бүрэн хэмжээний киноны шилдэг найруулагчаар Б. Отгонзориг, Гадаад хэл дээрх киноны шилдэг зураг авалтаар Б. Галбадрах нар нэр дэвшсэн байна. Кино наадам энэ оны арванхоёрдугаар сарын 5-12 хооронд Польш улсын Варшав хотноо зохиогдох аж.

Тус кино кино энэ оны оны долдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа БНСУ-ын Сөүл хотод зохиогдож байгаа CAFF 2020 кино фестивальд оролцож, анхны шагналаа хүртэж байсан юм. Мөн өнгөрсөн сард Лондон хотноо жил бүр зохиогддог “International British Film Festival” кино наадам, яармаг худалдаанд  оролцож,  “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг Ч.Ундрал, “Шилдэг туслах дүр”-ээр Т.Борхүү тодорсон билээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button