Нийгмийн

Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал хойшилжээ

Удаан дуншсан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал долдугаар сарын 22-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өндөрлөсөн. Үүгээр Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг гэм буруутайд тооцсон билээ.

Харин Б.Хурц эл шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулан Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хурал өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хойшилжээ. Сануулахад, тэднийг улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн аллагад буруутгагдсан Т.Чимгээ, Н.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр шүүсэн юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button