Нийгмийн

ТОДРУУЛГА: Сум дэлбэрснээс болж гэмтсэн цэрэг дөрвөн мөчөө тайруулахаар болсон уу

Энэ сарын 8-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт галт зэвсэг дэлбэрч, хоёр хүн гэмтсэн.Тодруулбал, Увс аймгийн харьяат 26 настай Г.А, Дорнод аймгийн харьяат 28 настай Ө.Б нар нь зэвсэгт хүчний 016-р ангийн сургалтын талбайд “Сэлэнгэ 2020” хамтарсан сургалтад хамрагдаж байгаад Миномётын сум дэлбэрч, ноцтой гэмтэл авсан тухай бид өмнө мэдээлсэн.

Гэвч эх сурвалжийн мэдээллээр хоёр бус гурван иргэн гэмтсэн бөгөөд нэг иргэний биеийн байдал хүнд дөрвөн мөчөө тайруулахаар болсон гэх мэдээлэл байна.

-ГЭМТСЭН ЦЭРГҮҮД ГССҮТ-Д ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА-

Хохирогчид өдгөө ГССҮТ-ийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэ тухай эмнэлгийн байгууллагаас тодруулахад:

“Өнгөрөгч долоо хоногт хоёр иргэний биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирсэн. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал тогтворжсон. Нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өглөө.

Энэ тухай Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад:

“Гэмтсэн цэргүүдийг ГССҮТ-д хүргэж, эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал тогтворжсон гэх мэдээлэл ирсэн. Түүнээс биш мөчдөө тайруулахаар болсон гэдэг нь худал. Тийм амны бэлэггүй юм ярьж байгаа бол харамсалтай байна” гэлээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1
1
2020-10-13 19:36

цэрэгт явсан хөвгүүд минь цэргийн �##�ба хаагаад гэртээ эсэн мэнд ирээсэй гэжсайн гэсэн хүн бүгдэд даатгсхаас өөр яахав

Холбоотой мэдээ

Back to top button