Нийгмийн

Францад гарах байсан Чингис хааны тухай үзэсгэлэн цуцлагджээ

Энэ сарын 17-нд Францын Нант хотын түүхийн музей, ӨМӨЗО-ны Хөх хотын музейтэй хамтран Чингис хааны тухай “Тэнгэр газрын хүү- Чингис хаан ба Монголын Эзэнт гүрний үүсэл” нэртэй үзэсгэлэн гаргах байсан ч, Хятадын Засгийн газраас тавьсан саналыг Францын тал хүлээж аваагүй шалтгаанаар уг гэрээ цуцлагджээ. Иймд үзэсгэлэнг 2024 он хүртэл хойшлуулах болсон байна.

Учир нь, БНХАУ-ын Засгийн газар уг үзэсгэлэнд “Монголын эзэнт гүрэн”, “Чингис хаан” зэрэг үгсийг огт ашиглахгүй байх, үзэсгэлэнгийн агуулгад заавал Хятадын тал хяналт тавьж, Монголын эзэнт гүрний тухай түүх, газрын зураг, текстийг Бээжингийн өв соёлын алба дахин засварлан, өөрсдийнхөөрөө зохиох болзол тавьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button