УЛС ТӨР

Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн сонгуульд САНАЛАА ӨГЛӨӨ

Өнөөдөр /2020.10.15/ аймаг, нийслэл, сум, баг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал хураалт 07.00-20.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Яг одоо /15.20 цагт/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхий боловсролын 48-сургуульд байрлаж буй сонгуулийн хороонд хүрэлцэн ирж орон нутгийн сонгуульд саналаа өглөө.

Энэ үеэр тэрбээр, Үндсэн хуулийнхаа дагуу сонгуулиа өглөө. Өдрийн 15 цагийн байдлаар ирц 35 хувьтай буюу бага байна. Иргэд саналаа идэвхтэй өгч иргэнийхээ эрх үүргийг биелүүлээрэй. 45 мянган доллар, 130 мянган ам.долларын үнэтэй шар автобусны маргаан сая гарлаа. Нэг намын тогтолцоо, сөрөг хүчингүй байдал, хяналтгүй байдлаас үүдэж ийм тендер, ашиг сонирхлын маргаан гардаг. Тиймээс хяналт тавьдаг тогтолцоотой болгохын тулд иргэд саналаа өгөөрэй гэлээ.

Ийнхүү төрийн гурван өндөрлөг орон нутгийн сонгуульд саналаа өглөө.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button