УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва НИТХ-д ялжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва орон нутгийн сонгуульд НИТХ-д өрсөлдөхөөр БЗД-т нэр дэвшсэн. Тэгвэл тэрбээр, НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан байна. Нийслэлийн ИТХ-ын 8 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргээс 9,141 сонгогчийн санал авсан аж.

Б.Пүрэвдагва нь 2020 оноос НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон ажээ. “Thank MAN” клубийг үүсгэн байгуулж “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж сурах хүсэл эрмэлзэлтэй ч төлбөрөө төлөх боломжгүй залууст дэмжлэг үзүүлдэг байна. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвхтэй, сурлага амжилтаараа манлайлагч оюутнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад олгогддог юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button